АНУ-ын Техас мужийн Сан Антонио хотод “КОВИД-19” вирусний сэжигтэй тохиолдлоор хөл хорионд орж, эмчийн хяналтад байсан нэг өвчтөнөөс коронавирусний халдвар илэрчээ.
Дээрх өвчтөн халдварын голомт болсон Ухань хотоос ирээд АНУ-ын эмч нарын хяналтад орж, сар гаруйн хугацаанд эмчлүүлж байсан аж.
Эмчилгээ хийлгэсэн сар гаруйн хугацаанд лабораторийн орчинд олон нийтээс бүрэн тусгаарлагдсан байсныг эмч мэргэжилтнүүд онцолсон юм.
АНУ-ын Өвчин судлалын төв хяналтад байсан өвчтөнөөс хоёр багц шинжилгээ авахад коронавирусний халдвар илрээгүй гэсэн дүн гарсан байна.
Одоогоор өвчтөнийг сэжигтэй шинж тэмдэг илэрсэн бусад өвчтөнүүдээс тусгаарлан нарийн шинжилгээнд хамруулж буй аж.
Гэвч Сан Антонио хотын захирагч АНУ-ын Өвчин судлалын төвийн гаргасан мэргэжлийн алдаа дээрх нөхцөл байдалд хүргэсэн гэж мэдэгджээ.
“Бид үүнийг АНУ-ын Өвчин судлалын төвийн үйл ажиллагаатай холбон тайлбарлана. Холбогдох байгууллага нь үүний хариуцлагыг хүлээх ёстой. Цаашлаад Холбооны Засгийн газарт ч энэ тухай мэдэгдэж, энэ цаг үед эмнэлгийн байгууллагын ажиллах удирдамжийг ч эргэж харах шаардлагатай гэж үзэж байна. Сан Антонио хотын эмч, эмнэлгийн ажилтан, холбогдох ажилтнууд иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс холбогдох бүх арга хэмжээг авч байгаа гэдгийг мэдэгдье” гэж Техас мужийн Сан Антонио хотын захирагч Рон Ниренберг ярьжээ.
АНУ-ын Иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний алба вирусээс хамгаалах тусгай зориулалтын хувцас хэрэглэлд чанарын үнэлгээ явуулахаа мэдэгдсэн юм.
Эх сурвалж: Business Insider
Сэтгэгдэл ( 5 )
USA eren toohgui hainga bgaa ter onshluur ene ter n tsoohon hedhen mujiin emnelegt bgaa iym bilee. Ene jilees bas eruul mendiin salbartaa tosvoos mongiing n tanaj bagasgaj bgaa geh met asuudal bnaa.
USA eren toohgui hainga bgaa ter onshluur ene ter n tsoohon hedhen mujiin emnelegt bgaa iym bilee. Ene jilees bas eruul mendiin salbartaa tosvoos mongiing n tanaj bagasgaj bgaa geh met asuudal bnaa.
Aygui bol nogoo virus ni emchilgeenii ybtsad idevhigui untaa baidald orchihdog ym bailgui dee ha ha ha
Sar tusgaarlah heregtei. Tegehgui bol medegdehgui baij baigaad Genet garaad bna
ingeed bgaamdaa