БНСУ-д “КОВИД-19” буюу шинэ төрлийн коронавирустэй гэж оношлогдсон 45 хоногтой нярайг эцэг, эхийнх нь хамт эмчилж буй талаар тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Энэ сарын 29-ний өдөр Умард Гёнсанг мужийн захиргаанаас 45 хоногтой нярайд коронавирусийн халдвар илэрсэн тухай мэдээлсэн юм. Мөн өдөр нярайн ээжээс шинжилгээ авахад коронавирустэй болох нь тогтоогдсон.
Эмч нарын мэдээлснээр нярайн ааваас хоёрдугаар сарын 27-ны өдөр вирусний халдвар илэрч тусгаарлаад байжээ.
БНСУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тус нярайн ээж нь Шинчонжи урсгалын дагагч байсан ч аав нь дээрх урсгалтай ямар нэгэн холбогдолгүй талаар мэдээлж байна.
Тус улсад одоогийн /2020.03.02/ байдлаар коронавирусний халдвартай 4335 хүн оношлогдож 26 хүн амиа алджээ. Халдвар тархсан өвчтөнүүдээс хамгийн залуу нь 45 хоногтой нярай байгаа юм.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл ( 0 )