АНУ-д коронавирусний улмаас амиа алдсан хүний тоо ЗУРГАА боллоо

2020 оны 03 сарын 03

АНУ-ын Вашингтон мужид  коронавирусний халдварын улмаас нэг өдрийн дотор  дөрвөн хүн нас баржээ. Ингэснээр АНУ-д  уг халдвараар  амиа алдсан хүний тоо зургаа боллоо. Нас барсан зургаан тохиолдол бүгдээрээ Вашингтон мужид бүртгэгдлээ.

Вашингтон мужаас гадна Калифорни, Орегон, Флорида мужууд өндөр эрсдэлтэй байгааг тус улсын хэвлэлүүд мэдээлж байна. Коронавирусний  тархац өвчний голомт болох БНХАУ-д удааширч байгаа мэт боловч дэлхийн бусад оронд, идэвхжиж байгааг CNN мэдээлж байна.

БНХАУ-аас эхэлсэн вирусний  дэгдэлт Антрактидаас бусад  бүх тивд тархаж, 90 мянган хүн халдвар авлаа гэж өнөөдрийн мэдээлэлдээ онцолжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
trumpl virus oruulsa(122.201.31.100) 2020 оны 03 сарын 03

Hogchino uursdiin gargasan virus uursdudun butsaad ochij bgan

0  |  0
Ххол(202.126.89.209) 2020 оны 03 сарын 03

АНУ д жижиг асуудал гэж Трамп хэлсэн.6 хүн үхсэн нь жижиг асуудал уу.Муу бнаа ийм цөөн хүнд халдахад 6 гэдэг

0  |  0
Top