Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын /ахлах/ байцаагчид Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар боомтод томилолтоор ажиллаж байна.
Тэд Сэлэнгэ аймаг дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагчидтай хамтран өчигдрийн 08:00 цагаас өнөөдрийн 08:00 цаг хүртэл ОХУ-аас орж буй 153 авто машины 367 зорчигч, Эрхүү-УБ чиглэлийн хоёр цуваа 12 вагоны 81 зорчигчийн эрүүл мэндийн байдалд хяналт хийжээ.
Улмаар "COVID-19" голомттой бүс нутгаар зорчсон сэжигтэй 34 зорчигчийг ажиглалтад тусгаарлаж Дархан-Уул аймгийн Онцгой комисст шилжүүлсэн байна. Одоогоор хяналт шалгалтын үйл ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )