УОК: Хандивын 240 сая төгрөгийг зүрхний эмчилгээнд зориуллаа

2020 оны 03 сарын 05

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Зүрхний эмгэг судлалын тасгийн харьяанд “Зүрхний шигдээсийн нэгж” байгууллаа.

“Зүрхний шигдээсийн нэгж”-ийн үйл ажиллагааг өнөөдөр нээж Монгол Улсын Шадар Сайд Ө.Энхтүвшин үг хэлэв. Тэрбээр хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг зүрхний шигдээс өвчнийг хугацаа алдахгүйгээр эмчлэх боломжийг нэмэгдүүлэх бие даасан нэгж байгуулагдаж байгаа нь нэн чухал.

“Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө ажиллаж, зүтгэж байгаа эмч, эмнэлгийн ажилтнууд, үйлчлэгч бүх хүнд Улсын Онцгой Комиссын нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Дэлхий дахинд зүрхний өвчлөлийн шалтгаант нас баралт нэгдүгээрт, Монголд гуравдугаарт орж байна. Иймд хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө Улсын Онцгой комисст ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас ирүүлсэн хандиваас нэгж үнэ нь 120 сая төгрөгийн үнэ бүхий амьсгалийн хоёр аппаратыг худалдан авч өгч байна гэлээ.

Түүнчлэн Дархан-Уул аймгийн хоёр иргэний хандивласан иж бүрэн тоноглол бүхий 20 ширхэг  орыг дагалдах хэрэгслийн хамт Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд хүлээлгэн өгөв.

Зүрхний эмгэг судлалын тасаг нь 40 ортой бөгөөд ашиглалтад орж буй “Зүрхний шигдээсийн нэгж” нь 9 ортой юм. Тус нэгжийг байгуулсанаар зөвхөн Улсын гуравдугаар төв эмнэлэгт зүрхний титэм судсан дотуур хийгддэг нэг төрлийн нарийн эмчилгээний тусламж үйлчилгээг УНТЭ-т мөн хугацаа алдахгүй, тасралтгүйгээр хийх боломж бүрдэж байгаа юм гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

 
 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.9.46.173) 2020 оны 03 сарын 06

ЭМЧ ЭМНЭЛЭГ МЭРГЭЖЛИИН ХЯНАЛТЫНХАН ЯАНАА

1  |  0
engi(122.201.26.172) 2020 оны 03 сарын 06

корона вируст зориулсан мөнгийг яахаараа зориулалтын бусаар ашиглаад байгаа юм бэ? хэрвээ вирус дэгдвэл бэлэн байдалд байлгах ёстой мөнгө биш үү? яагаад ийм муухай тэнэг юм бэ? ядаж дэгдэлд дуусаад хорио цээр цуцлагдсан үед өөр юманд зарцуулж болдоггүй юм уу? хүмүүс баян цатгаландаа биш тахлаас үүсч болзшгүй хүнд үед хэрэглэ гэж өгч байгаа шүү дээ. Яагаад ийм юм бэ? юм үзээгүй хүүхэд чихэр олдонгууд бүгдийг нь иддэг шиг л байхын

0  |  0
zochin(192.82.67.171) 2020 оны 03 сарын 06

emch suwilagchid ogno sh de naad tohijiltoi 76 hiih estoi t1uud

2  |  0
Top