Халдварын голомт Хубэй мужид 1543 хүн ЭДГЭРЧЭЭ

2020 оны 03 сарын 08

Сүүлийн өдрийн байдлаар Хятадын эх газарт коронавирусээр  44 хүн өвчилжээ. Тэгвэл үүний 41 нь халдварын голомт болох БНХАУ-ын Хубэй мужид бүртгэгджээ. People's Daily, China мэдээлснээр Хубэй мужид 27 хүн нас барж, 1543 хүн эдгэрсэн байна. 

Ингэснээр Хубэй мужийн хэмжээнд нийтдээ  67 707 хүн коронавирусээр өвчилж, нас баралтын тоо 2986 болж байна.

Сануулахад, гуравдугаар сарын 6-нд Хятадын эх газарт халдвар авсан нийт  тохиолдол 143 байсан юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top