КОВИД-19 | Италийн хэд хэдэн шоронд бослого дэгдлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 09

Италийн Засгийн газар коронавирусээс сэргийлэхийн тулд шоронгийн эргэлтийг түр хугацаанд хориглох шийдвэр гаргасантай холбоотойгоор хэд, хэдэн хотын шоронд бослого үймээн дэгджээ.

Тухайлбал өмнөд Наплес, хойд хэсгийн Модена, төв хэсгийн Фросиноне, баруун хойд хэсгийн Александриа хотын шоронд бослого дэгдэж, зарим шоронд харгалзагчаа барьцаалсан хэрэг гарсан байна.

Модена хотын шоронд бослогын улмаас хоёр харгалзагч хүнд бэртэж, 20 гаруй ажилтан шоронг орхин явжээ.

Яг үүнтэй ижил бослого Бари, Фожжиа, Палермо хотын шоронгуудад ч мөн адил гарчээ.

Болж буй үйл явдалтай холбоотойгоор Италийн Батлан хамгаалах яам, Дотоод хэргийн яам хамтарсан ажлын хэсэг байгуулсан байна.

Италийн Эрүүл мэндийн яам хэрэв шоронгийн эргэлтийг хэвийн үргэлжлүүлбэл коронавирусний халдвар улам хяналтаас гарна гэж үзэж буй тул ямар ч байсан эргэлтийг хориглох шийдвэрээ цуцлахгүй гэж мэдэгджээ.

Эх сурвалж: CNA

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Online(172.58.228.10) 2020 оны 03 сарын 09

Skype esvel oor yvodeo char hiideg app-r ger orniihontoo ni haritsuulaach dee! Ee chaavaas. Gol ni hool bish humuustei uulzahdaa bgaa bailgui dee

2  |  0
Top