Эрүүл мэндийн яамнаас коронавирийн халдварын нөхцөл байдал, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр өнөөдрийн /2020.03.09/ ээлжит мэдээллээ хийж байна.
Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өчигдөр өдрөөс хойш 24:00 цагийн дотор зургаан оронд халдвар бүртгэгдэж, нийт 105 улсад халдвар тархлаа. Шинэ тохиолдлуудын 60 хувь нь халдвар гарсан улс оронд зорчсон аялснаас үүдсэн байна. Тиймээс халдвар гарсан улс оронд аялахгүй байх. Онгоцоор зорчихгүй байхыг зөвлөж байна" гэлээ.
ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа “Өнөөдрийн байдлаар “COVID-19 халдвар дэлхийн 105 улсад бүртгэгдэж, тохиолдлын тоо 105586 боллоо. Нэг өдөрт 1000-аас дээш халдвар тархсан Иран, Итали улс анхаарал татаж байнаа. Европын хамгийн том дэгдэлт Италид улсад явагдаж байгаа юм.
Иранд 1072 халдварласан бол Италид 1747 хүн халдварласнаас 366 амиа хүн амиа алдаад байна.
ДЭМБ-аас COVID-19 халдварын дөрвөн зэрэг тогтоож, холбогдох зөвлөмжийг энэ сарын 7-нд гаргасан. Нэгдүгээрт тохиолдол бүртгэгдээгүй улс, хоёрдугаарт нэг ба түүнээс дээш тохиолдол импортлогдсон улс, хоёрдугаарт халдвар голомтлон тархаж буй улс, дөрөвдүгээрт хүн амын дунд өргөн хүрээг хамарч гэж ангилсан байна. Зөвлөмжийг Монгол Улс тусган хэрэгжүүлж байгаа" гэв.
ШУУД:
Сэтгэгдэл ( 4 )
uhamsargui archaagui yavsan suusanaa nuugaad baigaa hymyys l ih ayul avchirna…anhaarulga zorchij olon myangan hyntei hural zovlolgoon forum ene ter geed giigyylehgui baij tenehee zogsoo !!!!
анхааруулсаар байтал халдвар гарсан улс орон руу зорчиж байгаа хүмүүсийг буцааж оруулалгүйгээр карантин тогтоох хэрэгтэй\n\n
халдвар гарсан улс орон луу бүү зорчоорой монгол ахан дүүс минь. нийт халдварын 60 хувь нь ийм хэлбэрээр тархсан байна гэдэг бол аюул тун ойрхон байна гэсэн үг шүү. тэгээд бас аль улс орноор зорчоод ирсэн тухай мэдээллээ үнэн зөв өгч байгаарай. энэ их чухал шүү. өөрсдийгөө их соёлтой гэж хэлдэг хүмүүс хүртэл мэдээллээ худлаа өгч эрсдлийн нэмэгдүүлсэн тухай мэдээ байна шүү. хичээгтүн. үр хүүхдээ бодоорой.
ANKHAARUULAAD BAYLGUY , SHUUD KHORIOCHEE