Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдал, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр өнөөдрийн /2020.03.09/ ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү “Энэ сарын 7-нд ХӨСҮТ-д коронавирусийн сэжигтэй гурван иргэнийг тусгаарлаж, шинжилгээ авсан. Шинжилгээний хариу сөрөг гарсан.
Мөн АНУ-ын Лас Вегас хотод болсон дэлхийн үл хөдлөх хөрөнгийн чуулга уулзалтад оролцсон REMAX компанийн 24 иргэний шинжилгээний урьдчилсан хариу сөрөг гарсан. Дээрх иргэдийг 14 хоног үргэлжлүүлэн тусгаарлаж, тандалт хийнэ.
Энэ сарын 8-нд хоёр сэжигтэй тохиолдол тусгаарлагдсан. Нэг нь ХӨСҮТ-д, нөгөөг нь Дорноговь аймгийн Улаанбадрах суманд тусгаарласан. Шинжилгээ авсан, хариу гараагүй байна” гэлээ.
Сэтгэгдэл ( 6 )
Remaxiin irgen gej ymar nowshoo bicheed bgnbe ajiltan gedeggui ymu mongol helee suraacheee!!!
Ongotsnoos buunguut beelii bainga xeregluuleerei
8 хүн нь ирээгүй гэсэн биз дэ,хэдийдээ шинжилчихвээ. Ү
yag uu? dald hugatsaa bolon dahin dahin shinjilgee avj baij ilerch bgaa gesen sh te. Odoo ene hesej irsen hed neg udur tesrelt hiih vii dee. 14 honog ch bagdana. sar saatuulbal taarna. Mglchuudaa uhlee ersen bish uhsnee hiigeed donshuuchlaad teneed baidiin. heseg tevcheed mgldoo baichaach
REMAX-24
REMAX-24