Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд /ЭХЭМҮТ/ хэвтэн эмчлүүлж буй зүрхний төрөлхийн гажигтай, зүрхний цоорхойтой хүүхдүүдийн ээжүүд КОВИД-19 халдварын улмаас хүүхдүүд нь БНХАУ-ын Хөх хотод хагалгаанд орох боломжгүй болсон талаар өнөөдөр /2020.03.09/ мэдээлэл хийлээ.
Т.Билэгт хүүгийн ээж В.Урантуяа “Миний хүү Т.Билэгт 2019.02.19-ны өдөр хоёр ихэр хүүгийн нэг болж мэндэлсэн. Хүү минь төрөлхийн зүрхний дөрвөлсөн гажигтай төрсөн. Тодруулбал, гол судас баруун ховдлоос гарсан, ховдол хоорондын таславч 0.7 мм, уушгины артерийн судас нарийн гэсэн оноштойгоор ЭХЭМҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Монголд эмчлэгдэх боломжгүй, биеийн байдал маш хүнд байна.
2020 оны хоёрдугаар сарын 4-нд БНХАУ-ын Хөх хотод хагалгаанд орох орох төлөвлөгөөтэй байсан боловч шинэ коронавирусний халдварын улмаас хөл хорио тогтоож, эмчилгээнд явах боломжгүй болоод байна.
Миний хүүг Турк болон Энэтхэг улсад эмчлэх боломжтой гэсэн боловч хагалгааны зардал 60-70 сая төгрөг шаардагдаж байгаа. Энэ нь эгэл бор амьдралтай бидний хувьд асар их мөнгө юм. Тиймээс мөн сайхан сэтгэлт ард түмэндээ хандаж бяцхан хүүгийн минь зүрхийг аврахад туслаач, ихэртэйгээ ижилдэн тоглоход нь туслаач хэмээн гуйж байна” гэлээ.
Хүү Т.Билэгт 1 настай. Ээж В.Урантуяа. Утас: 80805061
ХАНДИВЫН ДАНС: ХААН БАНК 5052016162
Б.Аззаяа охины ээж М.Янжиндулам “Миний охин Б.Аззаяа 2019.04.19-нд төрсөн. Одоо 10 сартай. Охин маань мөн төрөлхийн зүрхний дөрвөлсөн гажиг, ховдол хоорондын цоорхой 0.8 см. Тосгуур хоорондын таславч зууван, цонх хаагдаагүй, зүүн ховдол томорсон, уушгины артерийн даралттай, зүрх нь томорсон, гол судас нарийсалтай гэсэн оноштойгоор ЭХЭМҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Охины маань биеийн байдал одоо маш хүнд байна.
2020 оны хоёрдугаар сарын 10-нд БНХАУ-ын Бээжин хотод хагалгаанд орох төлөвлөгөөтэй байсан боловч шинэ коронавирусний тархалтын улмаас хөл хорионд ороод явж чадсангүй. Монголд эмчлэгдэх боломжгүй гэсэн учраас мөн гадагшаа явж хагалгаанд орох боломжийг л ганц найдвар гэж бодож байна.
Энэтхэг, Турк улсын аль нэгэн рүү явж хагалгаа хийлгэх боломжтой байгаа боловч хөдөөгийн бидэнд санхүү мөнгөний хувьд хүндрэл учирч байна. Иймд Монголын ард түмэн минь миний охинд туслан, авралын гараа сунгаач хэмээн гуйж байна” гэв.
Мөн тэд ЭХЭМҮТ-д бидэнтэй адил шалтгаантай олон хүүхдийн асуудлыг холбогдох байгууллагууд нь нааштайгаар шийдвэрлэж өгөөсэй гэж хүсэж байгааг дуулгасан юм.
Охин Б.Аззаяа, 10 сартай. Ээж М.Янжиндулам, Утас: 85315685
ХАНДИВЫН ДАНС: 5088158628
Сэтгэгдэл ( 2 )
ЭМЯам ажлаа хийхгүй байна.Эрүүл иэндийн даатгалыг зориулалтаар нь зарцуулдаг байсан бол эдгээр ээжүүд өнөөдөр гуйлга гуйгаад алаг үрдээ туслаач гээд уйлж суухгүй бхйлаа.\nӨртөг өндөр өвчнийг эмчлэхэд эрүүл мэндийн даатгалын хөрөнгөнөөс 100% даатгадаг байх тэр тогтолцоо хаана байнаа Сарангэрэлээ?\nХүн болгон хорт хавдар тусахгүй хүүхэд бүхэн ийм өвчтэй биш шүү дээ Нарангэрэлээ Буянжаргалаа Янжмаа нараа\nУрьдчилан сэргийлэх арга хэмжээ бол цаг үеийн асуудал болохоос \nЭМЯ ны хийх гол ажил бол хүн амыг эрүүлжүүлэх цаг алдалгүй эмчлэх явдал билээ. Ойлгосон биз?за баярлалаа
монголд эмчлэгдэх боломжгүй бол яашаад даатгалаас мөнгө гахгадаггүй юм бэ сайд дарга нар монголд эмчлэгддэг өвчин өө гадаадад улсын зардлаар эмчлүүлдэг биздээ яамны дунд гарын амьтан л 20 30 саяаар улсын зардлаар явдаг ш дээ