Коронавирусний халдвартай франц иргэн "Ариг" ресторанаар үйлчлүүлсэн талаар холбогдох байгууллагуудаас мэдээлэл өгсөн.
Тэгвэл "Ариг" рестораны зүгээс дараах мэдээллийг хийсэн байна.
Франц улсын иргэн Ариг Аня рестораны Bluesky дахь салбарт гуравдугаар сарын 5-ны өдөр хоёр гадаад иргэний хамт үйлчлүүлсэн байна. Эрсдэлээс сэргийлэх үүднээс "Blue sky"-ын хажуу салбарын үйл ажиллагааг зогсоож, ажиллагсдыг чөлөөлж тусгаарлалт хийгдсэн.
Ариг рестораны зүгээс "Манай ресторанууд эрүүл ахуйн мэргэжлийн, Олон улсын стандарт хангасан FHC байгууллагын байнгын хяналтад ажилладаг. Тухайн үед халдваргүйтгэл, ариутгал байнга хийгдэж байсан.
Цагдаагийн байгууллага хурдтай ажиллаж байгаад талархая. Тухайн салбарын ажиллагсдаас ямар нэгэн сэжигтэй шинж тэмдэг илрээгүй байна. Бүгд Хубилай хааны морин цэрэг мэт нэгдсэн зохион байгуулалттай хичээх үе иржээ" гэж мэдэгдлээ.