Монгол Улсад коронавирусний анхны халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор Засгийн газар шуурхай хуралдаж байна. Засгийн газрын хуралдаанд оролцсон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга П.Цагаанхүүгээс мэдээлэл авлаа.
МХЕГ-ын дарга П.Цагаанхүү “Өглөөний 04:00 цагаас эхлээд тухайн хүний явсан газрыг тодорхойлох ажил хийгдэж байна. Мэргэжлийн хяналтын байгууллага, ЭМЯ, ХӨСҮТ-ээс тодорхой ажлууд үргэлжилж байна.
Халдвар авсан тухайн иргэн нь энэ сарын 2-нд ирээд Баянгол зочид буудалд байрласан. Мөн ойролцоо байрлах Ариг, КFC, Веранда гэх мэт рестораноор үйлчлүүлсэн байна. Бүх явсан газруудаар нь хяналт шалгалт явуулж байгаа. Онгоцоор нийт 121 хүн ирсэн. Тэдгээр иргэдтэй холбоо тогтоох, тусгаарлалтад авах ажил үргэлжилж байна. Онгоцоор хамт ирсэн иргэдийн зарим нь хөдөө орон нутаг руу явсан байна. Сэлэнгэ, Орхон аймаг руу явсан хүмүүс ч бий. Өнөөдөр өглөө Оюутолгойд очсон хүн ч байна. Шуурхай арга хэмжээ авч, холбоо тогтоож, тусгаарлах ажил хийгдэж байна.
Эрүүл мэндийн сайдын захирамжаар Ажлын хэсэг өглөө гарч Дорноговь аймгийн Улаанбадрах суманд ажиллахаар явсан. Халдвар авсан иргэн нь Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй “Бадрах Энержи” компанийн кемпэд тусгаарлагдсан. Тус компани нь хоёр кемптэй. Зөөгч овоо кемпэд түүнийг тусгаарласан. Бид хуулийн хүрээнд хяналт шалгалтыг чангатгаж ажиллаж байна” гэлээ.
ШУУД: