COVID-19 өвчний халдвар авсан нь батлагдсан Франц улсын иргэнтэй нэг онгоцоор Монголд ирсэн Англи улсын иргэнийг өнөөдөр /2020.03.10/ Увс аймгийн Бөхмөрөн суманд тусгаарлаад байна. Мөн Английн иргэнээс гадна тогооч, орчуулагч, жолооч нарыг нь тусгаарлажээ.
Англи улсын иргэн нь гуравдугаар сарын 5-ны өдөр "Аэро Монголиа"-гийн онгоцоор Улаанбаатар хотоос Увс аймагт очсон байна. Ингэхдээ тухайн нислэгийн онгоц нь Баян-Өлгийд 26 хүнийг буулгаж, Увс аймагт 24 хүнтэй очжээ.
Халдвар авсан байж болзошгүй тухайн иргэнтэй хамт зорчиж, Баян-Өлгий, Увс аймагт очсон дээрх иргэдтэй холбоо барих, тусгаарлах ажил хийгдэж байгаа талаар Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.
Дээрх иргэн нь Увс аймгийн “Ундармал улаан сарнай” ресторанд хоол идэж, "Хишигт" 1, 2 супермаркетуудаар үйлчлүүлсэн бөгөөд уг газруудын үйл ажиллагааг хаажээ.