FIBA 3x3: Олимпын эрх олгох системийг өөрчилж магадгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 11

Энэтхэгийн Бенгалулу хотод энэ сарын 18-22-нд болох байсан 3x3 сагсан бөмбөгийн “Токио 2020” олимпын эрхийн тэмцээнийг хойшлуулснаа Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос мэдээллээ.

Энэ тэмцээнээс Монголын эрэгтэй баг олимпын эрхээ авахаар бэлтгэж байсан билээ.
 


Мөн тавдугаар сард Хятадад болох байсан Азийн Цомын тэмцээнийг есдүгээр сар, зургаадугаар сард Малайзад болох U-17 Азийн Цомын тэмцээнийг аравдугаар сард зохион байгуулахаар хойшлуулж, Ливан, Австралид ирэх сард болох 16 хүртэлх насны Азийн аваргын тэмцээнийг цуцалсан байна.

Хойшлогдсон тэмцээнүүд хаана болохыг Олон улсын холбооноос дараа мэдэгдэх юм. Мөн тус холбооны Гүйцэтгэх зөвлөл энэ долоо хоногийн сүүлээр хуралдаж, “Токио 2020” наадмын эрхийг хэрхэн олгох шинэ системийн талаар хэлэлцэж магадгүй гэнэ.

Токиод эрэгтэй найм, эмэгтэй найман баг өрсөлдөнө. Монголын эмэгтэйчүүд Хятад, ОХУ,  Румыны багийн хувьд эрхээ аваад байгаа билээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top