Цар тахал гэж зарласан ч “Токио 2020” төлөвлөгөөний дагуу явагдана

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 12

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас КОВИД-19 буюу шинэ төрлийн коронавирусний халдварыг Pandemic буюу дэлхийг хамарсан ЦАР ТАХАЛ гэж зарласан билээ.

ОУОХ-ны тэргүүн Томас Бах энэ талаар сэтгүүлчдэд “Өнөөдөр олимпын бамбар асаах ёслол болж байна. Бид төлөвлөгөө ёсоор олимпын наадмаа зохион байгуулах болно” гэж мэдэгдлээ.
 

Томас Бах энэ сарын 3-нд мөн Токиогийн олимп амжилттай болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлж, тамирчдыг наадамдаа идэвхтэй бэлтгэхийг уриалж байв.

“Токио 2020” наадам 2020 оны долоодугаар сарын 24-нөөс наймпугаар сарын 9 хүртэл Японы нийслэлд явагдах юм.

Top