Английн “Арсенал” багийн дасгалжуулагч Микель Артета COVID-19 вирусний халдвар авсан байна.
“Арсенал” багаас энэ талаар мэдэгдээд багийн байр, цэнгэлдэхийг хааж, Артетатай сүүлийн үед хавьталтай байсан ажилтнуудыг тусгаарлажээ. Нэгдүгээр багийн бүх гишүүд, дасгалжуулагч нар карантинд орох гэнэ.
Артета “Бие муудаад байхаар нь коронавирусний шинжилгээ өгсөн. Халдвартай гарсандаа их харамсаж байна. Багийн удирдлагын шийдвэрээр эдгэрэхээрээ ажилдаа эргэн орно” гэж сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
“Арсенал” маргааш “Брайтон”-той тоглох байсан ч цуцлагдлаа. Өнөөдөр Английн хөлбөмбөгийн холбоо шуурхай хуралдаж, лигийн тэмцээнийг зогсоох эсэх талаар хэлэлцэнэ.
Сэтгэгдэл ( 0 )