САЙН МЭДЭЭ: Амьсгалын замын халдварт өвчин 59 хувиар буурчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 13

Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр /2020.03.13/ Монгол Улсын 2020 оны хоёрдугаар сарын Нийгэм, эдийн засгийн салбарын статистик үзүүлэлтийг танилцууллаа. 

Энэ оны эхний хоёр сарын байдлаар халдварт өвчнөөр өвчлөгсдийн тоо 6721 болж, өмнөх оны мөн үеэс 130 буюу 2.0 хувиар нэмэгджээ.

Ийн нэмэгдэхэд, 
 

  • Мөөгөнцрөөр өвчлөгчид 486 (2.8 дахин)-гаар,
     
  • Тэмбүүгээр өвчлөгчид 367 (43.1%)-гоор,
     
  • Трихомониазаар өвчлөгчид 257 (38.0%)-гоор,
     
  • Гонококкт халдвараар өвчлөгчид 175 (19.5 %)-аар өссөн нь голлон нөлөөлжээ. 
     

Харин цусан суулгаар өвчлөгчид 217 (41.9%)-гоор, салхин цэцгээр өвчлөгчид 535 (26.7%)-аар тус тус буурсан үзүүлэлттэй гарсан аж. 

2020 оны хоёрдугаар сард ХДХВ/ДОХ-ын тохиолдол илрээгүй бөгөөд улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 288 бүртгэгдсэн бэлгийн замаар дамжих халдварын дийлэнх нь энэ оны нэгдүгээр сард бүртгэгджээ. 

Халдварт өвчнөөр өвчлөгчдийг төрлөөр нь харвал, /2020 оны хоёрдугаар сарын байдлаар/
 

  • Бэлгийн замаар дамжих халдварын тохиолдол 1327 болж, 573 (30.2%)-аар
     
  • Амьсгалын замаар дамжих халдварын тохиолдол 621 болж, 895 (59%)-аар
     
  • Цусаар дамжих халдварын тохиолдол 34 болж, 16 (32%)-гаар
     
  • Гэдэсний халдварт өвчин 116 болж, 69 (37.3%)-өөр тус тус  өмнөх сараас буурчээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top