Монгол Улсад ажиллаж, амьдардаг Франц улсын иргэнээс шинэ коронавирусний халдвар илэрсэн билээ. Тухайн иргэнийг ХӨСҮТ-д эмчилж байгаа юм.
Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас өнөөдрийн /2020.03.16/ шинэчлэгдсэн мэдээллийн үеэр ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл Франц өвчтөнийг “Хурдан эдгээрэй” хэмээн нэгэн иргэн Англи, Франц хэл дээр бичсэн захианы хамт шар тос илгээснийг Д.Нямхүү захиралд хүлээлгэн өглөө.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “ХӨСҮТ-ын ажилтан, эмч нар нийгмийн сүлжээгээр тархаж буй Франц иргэнд сайн сайхныг хүссэн мэдээллийг манай эмч нар дуулгаж байгаа. Манай улсын ээжүүд өглөө болгон таныг эдгээсэй хэмээн сүүгээ өргөж байгаа гэж хэлдэг. Гуравдугаар ангийн гурван сурагч англи хэл дээр захиа бичээд өгсан. Энэ бүхнийг сонсоод Франц иргэний сэтгэл санаа өөдрөг байгаа. Энэхүү шар тосыг түргэн хүргэж өгнө" гэлээ.