САЙН МЭДЭЭ: Хоёрдугаар сард ДОХ илрээгүй

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 03 сарын 16

Улаанбаатар хотод 2020 оны хоёрдугаар сард ДОХ-ын тохиолдол илрээгүй гэсэн таатай мэдээ байна. Улсын хэмжээнд бүртгэгдсэн ДОХ-ын нийт тохиолдол 288 байгаа аж.

Дашрамд тодотгоход, ДОХ-ын халдварт олон хүчин зүйл нөлөөлж байна гэж эрүүл мэндийн байгууллагаас мэдэгддэг. Тухайлбал:

 

  • Өндөр эрсдэлтэй зан үйл, ижил хүйстнүүд, бэлгийн олон хавьтагчтай байх
  • Нийт хүн ам болон эрсдэл өндөртэйд тооцогдох бүлгийн дунд БЗДХ өргөн тархсан
  • ХДХВ-аас хамгаалах мэдлэг мэдээлэл дутмаг
  • Биеэ үнэлэгчид тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа
  • Бэлгэвчийн хэрэглээ бага
  • Гадаад болон дотоод шилжилт хөдөлгөөн их
  • Ялгаварлан гадуурхалт
  • Архи хэтрүүлэн хэрэглэх зэрэг хүчин зүйлс нөлөөлж байна.
  • Халдварын тархалт ижил хүйстэн болон эмэгтэй биеэ үнэлэгчид гэсэн хүн амын хоёр  бүлэгт төвлөрч байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Su ah(202.179.24.202) 2020 оны 03 сарын 17

Tэмээ гэхээр ямаа гэдэг шиг корона гэж байхад юун дох вэ?

0  |  0
Top