Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны консулын хэлтэс өнөөдрөөс буюу 2020 оны гуравдугаар сарын 17-ны өдрөөс эхлэн цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор тодорхой хугацаанд консулын үйлчилгээ үзүүлэхгүй болсныг мэдэгдэв.
Итгэмжлэл, иргэдийн бүртгэлтэй холбоотой үйлчилгээг Бусан дахь консулын газар цахимаар хийх аж.
Иймд ЭСЯ-ны Бусан хотод суугаа консулын газрын 051-465-9996, 010-4966-7103 утсаар холбогдож мэдээлэл авахыг зөвлөж байна.
Виз сунгуулах хүмүүс ЭСЯ-ны шуурхай утас: 010-8205-3464, 010-2723-3464-т хандана уу.
Эх сурвалж: Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам
Сэтгэгдэл ( 7 )
Нэртэйгээр нь бүр хаачихаа ч амиа бодог ч. Ийм үед л байх ёстой бишүү
2 өвчтөн нь тэнд эмнэлгийн үйлчилгээ авч байсан гэнэ. Ямар үйлчилгээ авсаныг тодруулах хэрэгтэй .
ичмээр , ийм үед л ажиллахгүй юм бол хэзээ ажиллана гэж танай консул байгаа хэрэг вэ
Яасан? Иргэддээ санаа тавьж чадаагүйгээс болоод халдвар тээгчийг ачиж явуулсан үйлдлээсээ айсан уу. Аймхай ч хог бол доо
Iim ued l harin esergeeree bvr urtsgasan tsagaar ajillah estoi biz dee. Amia bodson amisgaanuud.
Нэг мөсөн хаачихвал яасын ямар ажлаа хийдэг биш. Монголын иргэн 2-р сарын сүүлээр халдвар авдгаа аваад эдгэсэн байхад мэдээгүй, өнгөрсөн бямба гарагт Монголоос асуухад цааш тодруулж асууж байж мэдэх жишээтэй!!!
Монгол явж бгаа иргэдэээ сайн шалгалдаа халуунтай ханиадтай эхнии шинж тэмдэг илэрсэн хүмүүсииг тухайн оронд нь үлдээж эмчлүүлсэн нь дээрдээ. Монголдоо бгаа хүмүүс дор дороо хичээгээдл короно вирус оруулахгүй байж чадаж бсан гэтэл зөөвөрлөгчид. Авчраад байхаар үнэхээр ард түмэн гомдолтой бнашүү