ОХУ-ын Засгийн газраас 2020 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн 635 дугаар тогтоолоор гадаад улсын иргэдийг 2020 оны гуравдугаар сарын 18-ны өдрийн 00:00 цагаас 2020 оны тавдугаар сарын 1-ний өдрийн 00:00 цаг хүртэл хугацаагаар ОХУ-ын хилээр нэвтрүүлэхгүй байхаар шийдвэрлэв.
Энэхүү хилийн хязгаарлалт нь дараах иргэдэд хамаарахгүй
- ОХУ-д суугаа гадаад улсын Дипломат болон консулын төлөөлөгчийн газар, Олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, гадаад улсын бусад албан ёсны төлөөлөгчийн газрын ажилтнууд, тэдний гэр бүлийн гишүүд,
- Олон улсын тээврийн автомашины жолооч, агаарын, далайн, усан онгоцны хөлгийн багийн гишүүд, олон улсын галт тэрэг, зүтгүүрийн баг, тэдний албан ёсны төлөөлөгчид,
- Дипломат, албан визтэй зорчигчид,
- Ар гэрийн гачигдалтай буюу гэр бүлийн гишүүн, төрөл садан нь нас барсантай холбогдуулан олгосон энгийн визтэй иргэд,
- ОХУ-д байнга оршин суух зөвшөөрөлтэй иргэд,
- Агаарын хилийн боомтоор дамжин өнгөрч буй гадаад улсын иргэдэд хамаарахгүй болно.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Оросын тал тус улсад байгаа монгол иргэдийн визгүй зорчих (хэлэлцээрийн дагуу 30 хоног) хугацаа болон оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгах асуудлыг судлан үзэж, шийдвэрлэхээ мэдээлээд байна.
Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ
Сэтгэгдэл ( 3 )
цаад вагон нь товгор зураастай байна....
Энэ их аюултай нөхцөл байдалтай үед манайхан бас гадаадын бүх иргэдийг хөл хорио тогтоох хэрэгтэй 5сарын 1 хүртэл халуунд энэ коронавирус мутацид өөрчлөлт оржын гэж байна шүү бүүр 6 нь удаагийн шинжилгээний хариугаар илэр ч байгаа энэ үед сонор сэрэмжтэй зааврын дагуу дүрэм журмаа чандлан сахиж өөрийгөө болон гэр бүл өрөөлийг хайрлацгаая аа монгол улс манд тугай