Тав дахь тохиолдлын ойрын хавьтал болох 13 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлалаа

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 18

Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас өнөөдрийн /2020.03.18/ шинэчлэгдсэн мэдээллийг өглөө.


ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Иран, Испни, БНСУ, Герман, АНУ, Африкт КОВИД-19 халдвар хурдацтай тархаж байна. 

Монгол Улсад өчигдөр КОВИД-19 тав дахь халдвар бүртгэгдлээ. Тухайн иргэн гуравдугаар сарын 15-нд Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн тусгай нислэгээр ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 30 настай эмэгтэй байсан. Халдвар авсан эмэгтэйтэй ойрын хавьтал болох 13 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаад байна.

Шинэ коронавирусний халдвар төдийгүй амьсгалын замын өвчнөөс сэргийлэхийн тулд даарахгүй байхыг зөвлөдөг. Тиймээс нэн тэргүүнд хувцсаа нимгэлэхгүй байх, даарч дархлаагаа бууруулахгүй байхыг зөвлөж байна" гэв. 

Top