Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас өнөөдрийн /2020.03.18/ шинэчлэгдсэн мэдээллийг өглөө.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү "2020 оны гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн иргэнээс өчигдөр КОВИД-19 халдвар илэрсэн.
Мөн өнөөдөр түргэвчилсэн оношлуураар шинжилсэн иргэний шинжилгээний хариу эерэг буюу шинэ коронавирусний халдвартай гарлаа. Энэ иргэн нь Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн. PCR буюу төв лабораторийн шинжилгээний хариу үдээс хойш гарна. Тухайн хариутай нийцүүлж баталгаажуулна.
Тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүстэй холбоогүй мэдээлэл хүргэе.
2020 оны гуравдугаар сарын 16-нд тусгаарлагдсан нэг иргэнээс КОВИД-19 халдвар илрээгүй. 2020 оны гуравдугаар сарын 17-нд ХӨСҮТ-д нэг, Говь-Алтай аймагт нэг, Сэлэнгэ аймагт хоёр гээд нийт дөрвөн сэжигтэй тохиолдлыг тусгаарлан шинжилгээ, тандалт судалгаа хийж байна" гэв.