Монгол-Японы сургалтын эмнэлэг БСШУС-ын яамны харьяанд шилжлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 03 сарын 18

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийлээ. (2020.03.18)

Хуралдаанаас гарсан шийдвэрийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг танилцуулахдаа "АШУҮИС-ийн дэргэдэх Монгол-Японы эмнэлгийн асуудал өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар яригдлаа. Монгол-Японы сургалтын эмнэлгийн үйл ажиллагааны санхүүжилт, техник тоног төхөөрөмжийн асуудлыг цогцоор нь шийдлээ. Энэ эмнэлгийг хувьчлах гэж байгаа зүйл байхгүй. Өнөөдрөөс БСШУСЯ-ны харьяанд шилжиж ирж байна. Цаашид үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилнэ. Одоогийн байдлаар тус эмнэлгийн дүрс оношилгоо, дуран, амбулатори, уламжлалт анагаах ухааны лабораториуд ажиллаж байгаа. Хүчин чадлаар нь ашиглах 14 тэрбум гаруй төгрөгийн асуудлыг Дэлхийн банк шийдсэн байгаа" гэлээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дарь(192.82.76.125) 2020 оны 03 сарын 18

Овоодоо!

0  |  0
irgen(31.165.215.200) 2020 оны 03 сарын 18

saihan medee

0  |  0
Top