"Эмнэлгээс гарсан иргэд өөрийгөө тусгаарлаагүй бол Зөрчлийн тухай хуулиар торгоно"

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 23

Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас өнөөдрийн /2020.03.23/ шинэчлэгдсэн мэдээллийг өглөө.


Эрүүл мэндийн яамны Хэлтсийн дарга Д.Нарангэрэл "ДЭМБ-ын зөвлөмж улс орнуудаас шалтгаалан өөрчлөгдөж байна. Өнөөдрөөс эхлэн хоёроос дээш хүнийг бөөгнөрөл гэж үзэж буй учир хоёр хүн хоорондоо хоёр метрийн зайтай байхыг зөвлөж байна. Дэлхийн олон оронд хүмүүс хоорондоо харьцах, бие биедээ хүрэх нь өвчнийг тархах үндэс болж байна гэж үзэж байна.  

Өчигдрийн Засгийн газрын  бус хуралдаанаар Эрүүл мэндийн яам хоёр асуудлыг танилцуулсан. Нэгдүгээрт ажиглалтад байсан хүмүүс эмнэлгээ гараад 14 хоног өөрийгөө тусгаарлана. Тухайн иргэн өөрийгөө гэртээ тусгаарлахаас гадна ажиглана. Гар утсандаа байршил тогтоогчийг байнга асаалттай байлгана. Өөрийн халуунаа өдөрт хоёр удаа үзэж, харьяалах эмчид утсаар болон цахимаар мэдээлнэ. Хэрвээ өвчний шинж тэмдэг илэрвэл 119,103, 80086829 зэрэг утсанд мэдээлэх ёстой. Гэрээсээ гарахыг хориглоно. Гэр бүлийн гишүүнтэй ойр байхгүйг хичээх хэрэгтэй. 

Хэрвээ тусгаарлалтаас гарсан иргэд гадагшаа гарах, интернэтээ болон утсаа унтраасан тохиолдолд Зөрчлийн тухай хууль болон Эрүүл мэндийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэх Засгийн газрын тогтоол гарсан" гэв. 

 

Top