Хүнд үеийг талцаж биш эвсэж давна гэдгийг эмэгтэй улс төрчид хэлж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 03 сарын 24

Ямар азаар эмэгтэй сайдтай үед энэ сорилтыг бид даван туулж байна вэ гэж дотроо бодож, Д.Сарангэрэл сайдад талархаж байгаа” хэмээн УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл zaluu.com сайтад өгсөн ярилцлагадаа хэлсэн байна лаа.

Үнэхээр ч дэлхий нийтээрээ коронавирусний халдварт намнуулж, тэргүүлэгч эдийн засгуудтай том улс орнууд олон олон иргэдийнхээ амь насыг аварч чадахгүй хүчин мөхөсдөж байгаа энэ амаргүй цаг үед Монголын төр засаг  өнөөдрийн байдлаар цагаа олсон арга хэмжээг шуурхай авч, хэрэгжүүлж иргэдээ хамгаалж буйг бид бүгдээрээ харж байна.

Ц.Оюунгэрэл хэлэхдээ “ЭМЯ-ны фронтод явж байгаа бүсгүйчүүд, эмч, сувилагчид, эрдэмтэд, шинжилгээ хийж байгаа хүмүүс, ЭМЯ-ны албаныхан энэ нөхцөл байдалд дотоод итгэл, дотоод тайван байдлаа маш сайн хадгалж чадаж байгаа нь гайхалтай. Хөрөнгө мөнгө, тоног төхөөрөмж дутах, эмнэлгийн орны хүрэлцээг ярихгүйгээр манлайллыг нь ярихад,  ЭМЯ-ны манлайлал маш зөв байна” гэжээ.

Нээрээ л тэд Монголчууддаа өдөр бүр манлайллыг, эерэг нөлөөллийг батлан харуулж байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байх.

Монгол Улс Эцэг хуульдаа  “Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлооно” гэсэн заасан байдаг. Тэгэхээр эмэгтэйчүүд ардчиллын үнэт зүйлийг цогцлоон, тунхаглах нэг гол багана юм.

Угаасаа хүн төрөлхтөний түүхэнд эмэгтэй хүн хүнлэг, энэрэнгүй байхын бэлэг тэмдэг байж ирсэн. Түүнчлэн  төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд олон байгаа улс орны нийгмийн суурь үзүүлэлтүүд эерэг, тулгамдсан асуудал бага байдгийг та бид бүгдээрээ мэднэ.

Өнөөдөр бид коронавирус гэдэг тахлын өмнөөс сөрөн тэмцэж байна. Тэгвэл энэ тэмцлийн фронтод манай эмэгтэйчүүд манлайлж буйг үг, үйлдлээрээ эерэг зүйлсэд уриалан дууддаг, манлайлагч эмэгтэйчүүдийн нэг болох  Ц.Оюунгэрэл хэвлэлд тодотгон ярьсан нь таатай хэрэг юм. Ц.Оюунгэрэл бол хууль тогтоох дээд байгууллагын гишүүн байсан, Монгол Улсын Засгийн газарт сайдын алба хашиж байсан манай урдаа барих улстөрч эмэгтэйчүүдийн нэг гэдэгтэй хэн ч маргахгүй байх.

Тэрбээр zaluu.com сайтад өгсөн ярилцлагадаа “ Ер нь сайд гэдэг улс төрийн удирдлага. Улстөрийн удирдлага гэдэг бол манлайлал. Тэгэхээр манлайллыг хэрэгжүүлж байгаа хүн мэргэжлийнх байсан ч болж байна. Мэргэжлийн бус мөртлөө мэргэжлийн хүмүүсээ яс ажиллуулаад хийж ч болж байна. Ямар манлайлал муу байдаг вэ гэхээр өөрөө мэргэжлийн бус мөртлөө мэргэжлийн хүмүүсээ сонсож чаддаггүй манлайлал буруу. Ийм зүйл дампууралд хүргэдэг. Тэгэхээр мэргэжлийн хүмүүсээ сонсож, мэргэжлийнх нь дагуу сайн ажиллуулж чаддаг байвал улстөрийн манлайлагч заавал нарийн мэргэжлийнх байх албагүй. Харин тэгж чадахгүй мөртлөө мэргэжлийн хүмүүсээ цүнхчингүүдээрээ орлуулчихаад явж байвал ёстой дампуурна” гэжээ.

Мөн тэрбээр АН-ын  дарга С.Эрдэнэ коронавирустэй хүмүүсийг зөөж авчирсныг буруутгасан мэдээлэл хийсэнтэй холбоотойгоор байр сууриа илэрхийлэхдээ “Би АН-ын гишүүний хувьд С.Эрдэнэ даргынхаа өмнөөс уучлалт гуйя. Тэгэх эрх надад байгаа гэж бодож байна. С.Эрдэнэ даргад хэлэх гэсэн үгээ цагаа олж, зөв томъёолох ур чадвар дутлаа л гэж хэлэх байна. Санаа зовж байгаа асуудлыг нь ойлголгүй яахав. Харин түүнийгээ илэрхийлэхдээ дайрч давшилсан, иргэдээ ялгаварлан гадуурхсан, ялангуяа эрсдэлд байгаа иргэдийнхээ сэтгэлд юм хийх хэмжээнд хэлсэн  нь харамсалтай зүйл болсон гэж бодож байна.

Би тэгж намаар талцуулмааргүй байна. Одоо намаар талцдаг цаг үнэндээ биш. Дэлхий нийтээрээ онцгой хямралтай нүүр тулаад байхад аль болох тайван, мэдлэгтэй, вирусээс хурдан мэдлэг мэдээллээ түгээж баймаар байна. Бие биедээ мэдлэг, мэдээлэл, зөвлөмж, хүч өгч байдаг хурдаа нам улс төрийн улстөржсөн саад тотгороор сааруулах ёсгүй. Бид бие биенийгээ асар их дэмжих ёстой. Монгол хүн бүрийн дархлаа бол бидний зэвсэг. Хаа нэгэн газар, хэн нэгэн хүн ядарлаа зүдэрлээ, дулаан хувцас өгөөч, ус өгөөч гэсний төлөө битгий загна. Харин дархлааг нь дэмж. Дулаан хувцасыг нь өг. Хайр халамжаа тавь. Бие биедээ жаахан сэтгэл гаргаад, хайр халамж тавихад монгол хүний дархлаа энэ вирусыг устгана. Ямар ч тогтоол шийдвэр гаргаад,  тамга дараад тэр вирусыг утсгаж чадахгүй. Бид нэг нэгэндээ хайр найргүйгээр сэтгэлийн дэм өгч байх ёстой” гэжээ.

Үнэхээр л  түүний хэлсэнчлэн намаар талцдаг цаг одоо биш ээ. Аюул эрсдэл хажуу дэргэд байхад зөвхөн улс төр бодоод байлгүй, үлдэх ирээдүй хойчийнхоо төлөө, эв санаа нэгтэй урагшлах ёстойг манай эмэгтэй улс төрчид ийнхүү үлгэрлэн, бусдад сануулж байгаа нь сайн хэрэг. Үнэндээ ийм үлгэрлэл, манлайлал эмэгтэй улс төрчдөөс л гарна.

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.18.13) 2020 оны 03 сарын 25

Эрүүл мэндийн сайд сайн ажиллаж байгаа бол үнэн. Харин Эрдэнээ зөв юм хэлсэн шүү. Хүний өмнөөс уучлал гуйх хэрэггүй.

0  |  0
ро(103.212.116.220) 2020 оны 03 сарын 24

мартсанаас мал мэнд үү гэдэг шиг зээл авч гадаадад сурчихаад төлсөн үү? өөрөө эртэй сайндаа явсан юм шиг л яриад байдаг. төлдөггүй. дурсдаг ч үгүй. гавьяа байгуулчихвал би бас эмэгтэй гээд цуг үүрэлцэх гээд гараад ирдэг.

0  |  0
Ard tumen medne(75.86.79.22) 2020 оны 03 сарын 24

Их хурлын гишүүн хүн улсын хөгжилийн төлөө алс холыг харсан том зорилготой зоригтой шударга байх ёстой . Ц.Оюунгэрэл их хурлын гишүүн асан өвгөдийн байгуулсан соц нийгмийг муулсан түүхийг гуйвуулсан , жорлон ярихаас цаашгүй байсандаа . Шашин бол зоригт монголчуудыг мориноос нь буулгаж , сөхөрч сунаж мөргөж мөлөхдөг болгосонг өмнөх түүх гэрчилнэ . Ардичлал бол шуналтай ичдэггүй муу санаатай хулгайч авилагч нар нь баяжиж шударга хөдөлмөрөлсөн нь хоосордог хорвоог 30 жил үзүүлсэндээ .

Su ah(202.179.24.122) 2020 оны 03 сарын 24

Манай урдаа барьдаг мундаг улс төрч эмэгтэй яах аргагүй мөн дөө

0  |  0
ол(103.212.116.220) 2020 оны 03 сарын 24

эмэгтэй хүн ийм л мундаг байна. сонгогдвол ялангуяа би гээч дээ.

зочин(66.181.186.15) 2020 оны 03 сарын 24

zuv yrilaa. uvchin garaad uls ornooroo karintilagdaad, ediin zasag hymarch baihad nam, songuuli yariad yvaa humuus tusalj demjihgui bol duugui l baij baimaar yum.

0  |  0
Иргэн (49.0.140.59) 2020 оны 03 сарын 24

Өмнөөс нь иччихлээ. Динозавр сонгуульд нэр дэвших санаатай байгаа юм байхдаа. Одоо л гэнэт санаа юу.

1  |  0
Иргэн(202.126.88.137) 2020 оны 03 сарын 24

Их хурлын гишүүн хүн улсын хөгжилийн төлөө алс холыг харсан том зорилготой зоригтой шударга байх ёстой . Ц.Оюунгэрэл их хурлын гишүүн асан өвгөдийн байгуулсан соц нийгмийг муулсан түүхийг гуйвуулсан , жорлон ярихаас цаашгүй байсандаа . Шашин бол зоригт монголчуудыг мориноос нь буулгаж , сөхөрч сунаж мөргөж мөлөхдөг болгосонг өмнөх түүх гэрчилнэ . Ардичлал бол шуналтай ичдэггүй муу санаатай хулгайч авилагч нар нь баяжиж шударга хөдөлмөрөлсөн нь хоосордог хорвоог 30 жил үзүүлсэндээ .

0  |  0
зочин(103.80.211.111) 2020 оны 03 сарын 24

Битгий хошгир одоо л гэнэт мэдсэн юм шиг хошуу нэмэрлээд яахав дээ. Сонгуулийн х пиар уу. Архи тамхи секс бүх юм гээд байсан биз дээ нэг эмэгтэй.

1  |  1
zochin(103.111.68.3) 2020 оны 03 сарын 24

tiim shuu demjij bna

1  |  0
ол(103.212.116.220) 2020 оны 03 сарын 24

өөрөө одоо ЭМСайд болчих санаатай байх өө. Нам нь ялчихвал

0  |  1
зочин(103.80.211.111) 2020 оны 03 сарын 24

Битгий хошгир,

1  |  1
ол(103.212.116.220) 2020 оны 03 сарын 24

энэ өөрөө байсан бол попроод чадахгүй л дээ. бас тэр хавдрын ддарга Чинбүрэн халдвартын дарга байсан бол дуусаа шүү дээ

0  |  1
Top