ОУОХ-ны гишүүн Канадын Дик Паунд Японы “Nippon News Network” агентлагт утсаар ярилцлага өгөхдөө “ОУОХ Токиогийн олимпыг хойшлуулахаар шийдсэн” гэж хэлсэн нь бүтэн өдрийн турш спортын ертөнцийг доргиолоо. ОУОХ-ноос энэ талаар мэдэгдэл хийхдээ олимпын наадмыг хойшлуулах эсэх талаар тоймтой зүйл хэлээгүй.
Харин өнөөдөр орой 20.00 цагт Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, ОУОХ-ны тэргүүн Томас Бах нар утсаар ярьж, энэ талаар ямар нэг шийдвэр гаргах нь тодорхой болоод байлаа.
“KYODO” агентлагаас хэдхэн минутын өмнө “Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, ОУОХ-ны тэргүүн Томас Бах нар утсаар ярилцаж, Токиогийн олимпын наадмыг нэг жилээр хойшлуулах тал дээр санал нэгдлээ” гэж мэдээллээ. Талууд шинэ коронавирусний халдвар эрчтэй тархаж байгаа энэ үед олимп, паралимпийн наадмыг зохион байгуулж болохгүй. Аюул осолгүй үед явуулах нь дээр гэдэгт санал нэгдсэн байна.
Ерөнхий сайд Шинзо Абэ нэг жилээр хойшлуулах санал тавьж, Томас Бах хүлээн зөвшөөрчээ. Гэхдээ ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар эцсийн шийдвэр гаргах юм.
Олимпын наадам дайн дажны улмаас цуцлагдаж байсан удаатай ч хойшлогдож байсан удаа байхгүй юм.
Сэтгэгдэл ( 1 )
Угаасаа өөр замгүй ш дээ. Бөөн халдвар авсан тамирчидтай яаж олимп хийх гд бгаан.