Ариун цэврийн цаасны үйлдвэр ашиглалтад орлоо

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 14

Дархан хотод "Нандин" нэртэй ариун цэврийн цаасны бүрэн автоматчлагдсан шинэ үйлдвэр ашиглалтад оров.Тус үйлдвэр нь хоногт 2.5 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай, 8-10 хүний ажлын байрыг шинээр бий болгосон үйлдвэр юм. Уг үйлдвэрийг “Тэнгэр ленс" ХХК хоёр жилийн хугацаанд150 сая төгрөгийн хөрөнгөөр байгуулжээ. Цаашдаа хуурай болон нойтон салфеткын үйлдвэрийг байгуулах зорилттой байгаа аж.”Тэнгэр ленс” ХХК-ийн захирал Сүржавхлан:

-Цаасны хувьд дахин боловсруулсан цаасыг олон улсад ашиглахыг хориглосон болохоор бид Оросын болон Канадын 100 хувь модноос гаргаж авсан ямар ч хор хөнөөлгүй сайн чанарын цаасыг авч үйлдвэртээ ашиглаж байгаа.Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хувьд манай маркетингийн бодлогоор Дархан, Сэлэнгэ, Орхон, Булган зэрэг хойт бүсэд болон Улаанбаатарт борлуулах бодолтой байна гэв.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top