Дархан хотынхоо нэгэн залуу гэр бүлд туслах аянд нэгдэхийг түүний найз нөхөд, гэр бүлийн зүгээс уриалж, Монголын ард түмэнд ханджээ.
Өвчин зовлон хэнд ч хэлж ирдэггүй. Хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй гэдэг нэрийн дор амьдарч байгаа ч сайхан хайртай учирч, гэр бүл зохион, гурван хөөрхөн үрийн аав болж, 15 жилийг ханьтайгаа хамтдаа өнгөрөөж буй залуухан аавд та бүхний тус дэм хэрэгтэй байна. Хоёулаа сонсголын болон хэл ярианы бэрхшээлтэй ч итгэл, хайр өвөрлөн хамтдаа өдийг хүрсэн гэр бүлд өрхийн эзэн, үрсийнхээ хайртай аав нь ЭЛЭГНИЙ B, C, D вирустэй гэх харамсалтай мэдээ дуулдаж, түүнийгээ даван туулахаар нэлээд хэдэн жилийг өнгөрөөжээ.
Гэхдээ одоо яаралтай хагалгаанд орж, элэг шилжүүлэн суулгахаас өөр сонголт тэдэнд үлдээгүй байна. Т.Ууганбаярын авга ах нь элгээ өгч донор болох бөгөөд хагалгаа дөрөвдүгээр сарын эхээр товлогджээ.
Одоогоор Т.Ууганбаярын ар гэр, найз нөхөд болон сайхан сэтгэлт хүмүүсийн тус дэмээр хагалгааны үндсэн зардал болох 40,0 сая төгрөгөөс 13,5 сая төгрөг цуглаад байна. Тэдэнд 26,5 сая төгрөг дутуу байгаа аж.
Монгол түмэн минь хүн хүнээ хайрлаж, хүний хүн гэлтгүй өгөөмөр сэтгэл гаргаж, Т. Ууганбаярын гэр бүлд туслахыг уриалж байна.
ХАНДИВЫН ДАНС: ХААН БАНК 5360179490
НЭР: Т.УУГАНБАЯР
Сэтгэгдэл ( 0 )