Я.Буянжаргал: Баян-Өлгий аймагт нэг жолоочийг тусгаарласан

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 27

Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас өнөөдрийн /2020.03.27/ шинэчлэгдсэн мэдээллийг өглөө.

Я.Буянжаргал "2020 оны нэгдүгээр сарын 9-ний өдрөөс хойш 3633 хүнийг тусгаарлан ажиглалтад авсан. Одоогийн байдлаар 2216 иргэн тусгаарлалтад байна. 

Баян-Өлгий аймагт нэг жолоочийг тусгаарласан. Дархан-Уул аймаг 34 иргэн, Баянбууралын амралтад 149 иргэнийг нэмж тусгаарласан. 149 иргэн нь Алтанбулагийн боомтоор орж ирсэн бөгөөд тэднийг түргэний галт тэргээр Баянбууралын амралтад хүргэсэн. Төмөр замын галт тэрэгнүүдэд 11 эмч, эмнэлгийн ажилтнууд ажиллаж, иргэдийн халууныг үзэж, асуумж авч байна.

Өчигдрийн Улсын онцгой комиссын хуралдаанаар тусгаарлах хугацааг 21 хоног болгон сунгасан. Тусгаарлан ажиглах байранд байх хугацааг халдварын нууц үетэй холбогдуулан тогтоодог. Олон улсын суплаачдын хэлж буйгаар тусгаарлалтад байх хугацааг 21-28 хоног байх нь зүйтэй гэж үзэж байгаа учраас тусгаарлалтын хугацааг сунгасан. Халдвар авсан хүнтэй нэг метрийн зайд харьцсан хүнийг сэжигтэй тохиолдол гэж үзэж байна" гэв. 

Top