Монгол Улсын Гавьяат жүжигчин Ж.Сүххуягийг олон нийт "Мандухай сэцэн хатан", "Мөнх тэнгэрийн хүчин дор" зэрэг сэтгэлд шингэсэн уран бүтээлүүдээр нь тун сайн мэднэ. Алтан үеийн авьяаслаг жүжигчдийн нэг тэрбээр артерийн судасны бөөгнөрөл оноштойгоор яаралтай хагалгаа хийлгэх шаардлагатай болсон байна. Энэ тухай түүнээс тодруулан дараах ярилцлагыг бэлтгэн хүргэж байна.
-Таны бие муу, эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа гэх мэдээлэл бидэнд ирсэн. Та энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Сүүлийн үед бие маань тааруу байна. Дэлхий даяар вирус тархаад байгаа энэ үед өөрийнхөө талаар ярьж байгаад уучлаарай. Би сахартай гэдгээ мэдэхгүй явсаар байгаад 2009 онд гавьяат авсныхаа дараа урьдчилсан үзлэгт орсон юм. Энэ үеэр сахар илэрсэн. Үүнээс хойш эмч нарын хяналтад явж байгаад 2017 онд таяганд ороод ганцаараа явж чадахаа больсон. Сүүлийн хоёр жилийн хугацаанд хүнээр түшүүлж явдаг болсон. Сахар маань хүндэрсэн. Саяхан хоёрдугаар эмнэлэгт хэвтээд гарлаа. Сахар их байна гээд шинжилгээ өгсөн. Шинжилгээгээр зүүн хөлийн өвдөгнөөс эхлээд бүдүүн гэдэс тэр чигээрээ бөглөрөлтэй байна гэсэн хариу гарсан. Хөлийн ядам хуруун дээр жаахан шарх гарч эхэлсэн. Эмч нар маань санаа нь зовоод ирэх долоо хоногоос хагалгаа хийх шийдвэр гаргасан. Өнөөдөр томографын шинжилгээ өгчихөөд ирлээ. Ирэх долоо хоногоос хиймэл судас, тэлэгч хийлгэнэ. Үүний дараа мэс засалд орно. Нэлээд их зардал гарах бололтой байна. Ар гэрийнхэнтэйгээ ярьж байгаад эхний ээлжинд ямар ч байсан 30 сая төгрөг хэрэг болох юм байна гэж судалсан. Шаардлагатай шинжилгээнүүдийг өгөх хэрэгтэй байгаа. Хамгийн гол нь эцсийн үр дүн ямар байх вэ гэдгийг их бодсон. Хэн хөлөө тайруулахыг бодох билээ. Нэг бол хөлөө тайруулах, эсвэл одоо хийлгэх гэж байгаа эмчилгээг хийлгэх хоёр сонголт л байгаа. Эмчилгээгээ хийлгэчих юм бол 5-10 жил ямар ч асуудалгүй гэсэн. Толгойн судас, хөлийн судас нарийсаад, зарим нь хатуурсан байгаа. Хөлийн үзүүрээс эхлээд үхжиж эхэлж байна гэсэн үг юм уу даа. Би тэгж ойлгосон.
-Нарийвчилсан онош нь артерийн судасны бөглөрөл үү?
-Тийм. Цавины хажуугаар урт зүйл оруулаад шинжилгээ авсан. Судас бөглөрсөн байна гэж би ойлгосон.
-Анх сахартай гэдгээ мэдсэнээс хойш өвчинтэйгөө тэмцсэн байх. Эмчилгээ хэр хийлгэсэн бэ?
-Мэдсэнээсээ хойш эмчилгээ хийлгэж эхэлсэн. Тав, зургаан жил сахарын эм уусан. Сахар гэдэг чинь муухай өвчин юм байна. Бүх эрхтэнд нөлөөлдөг. Элэг, бөөрөнд нөлөөлөөд тарианд орсон. Одоо хяналтад байгаа. Сахар зөв хооллолт, хөдөлгөөн хоёроор эдгэдэг юм байна. Гэтэл би хоёр удаа харвачихсан. 1987 онд "Мандухай сэцэн хатан" киноныхоо зурганд орчихоод дуугаа хийж байх үед "Хайрыг хайрла" жүжгийн тайз нурж унаад, нарийн, бүдүүн гэдэс, сэмж маань язарч, дотроо хоёр литр цус алдсан. Хуучин гэмтлийн эмнэлэгт 45 хоногийн дотор гурван хагалгаа хийлгэж байсан юм. Дуугаа хийж байхад оёдол маань задраад, гуравдугаар эмнэлэгт цоройгоо оёулж байсан. Ингээд дөрвөн удаа хагалгаанд орсон юм. Тэр үед эмч нар хэлж байсан. Хорин жилийн дараа хагалгааны чинь гор гарна даа гээд. Яг л хорин жилийн дараа харвалт өгсөн. Тэгээд гурван жилийн өмнө саажилт маягийн зүйл өгөөд, ганцаараа явж чадахаа больсон. Нэг талдаа таягтай, нөгөө талдаа түшүүлж явдаг болсон.
-1987 онд хэдхэн хоногийн дараа жүжиг тоглогдох байсан гэж та ярьж байсан. Тоглолтдоо оролцож чадаагүй ч олон сайхан захидал ирж байсан гэж гэр бүлийн тань хүнээс сонссон?
-Хагалгаанд орчихоод байж байхад манай соёлын яам их сайхан хандсан. Хүүхэд, залуучуудын театрын маань бүх хамт олон, чуулга, филармони, "Монгол кино" үйлдвэрийнхэн маань хуваарь гаргаад, долоо долоо хоногоор намайг эргэж ирдэг байсан. Би бүтэн нэг жил хуучин гэмтэлд хэвтсэн юм. Тэгэхэд талийгаач Доржсамбуу багш маань "Үхэж болохгүй шүү" гээд эхнэрийнхээ уруулын будгаар ватум цаасан дээр биччихсэн харуулж байж билээ. Хүн их ядардаг юм билээ. Дөрвөн удаа хагалгаа хийлгэчихээд байж байхдаа би сайн байна гээд эрхий хуруугаа өргөх гээд чаддаггүй байсан. Үнэхээр нүднээс нулимс л гардаг юм билээ.
-Одоо ч гэсэн танд сэтгэлийн дэм, сайхан үгс ард түмнээс ирдэг байх?
-Тийм ээ.
-Тухайн үед та хэдэн настай байсан юм бэ?
-Би "Мандухай сэцэн хатан"-д тоглож байхдаа 27 настай байсан. 29 настай "Мөнх тэнгэрийн хүчин дор" кинондоо тоглосон. Одоо боддог юм. Залуу үеийнх шиг ээ хөдөлгөөнтэй байсан бол сахар гэдэг энэ муухай өвчнийг тусахгүй байж дээ гэж. Би Хүүхэлдэйн театраасаа гарч, Кино үйлдвэр маань ч байхгүй болсон болохоор чөлөөт уран бүтээлч болсон. Тэгээд харвалт өгөөд, би хэнд ч хэрэггүй хүн боллоо гээд залуугийн эрч хүчтэй үеэ мартсан. Тэрнээс болоод сахар намайг дийлж байна гэж боддог.
Ер нь урлагийнхан ихэнх нь сахартай байдаг юм байна. Яагаад гэхээр манай зураач, зохиолч, жүжигчид маань хүмүүсийг амарч байхад ажиллаж, ажиллаж байхад нь амарч байдаг. Хөдөө их явна, олдсоноо иднэ, хүйтэн нойтонд хамаагүй явна, цагийн хувиар байхгүй, зөв хооллоно гэж байхгүй шүү дээ. Залуу байхад хайрсан хуурсан, өөх тостой, амттай зүйлд их дурладаг байж. Тийм болохоор ийм өвчинд өөрийн эрхгүй баригддаг юм байна даа гэж бодож сууна.
-Таны хэлсэн нэг үгэнд их эмзэглэж суулаа. Одоо ч ард түмнээсээ хандив тусламж гуйгаад эдгэхээсээ өнгөрсөн байх даа гэж. Яалаа гэж мартах билээ. Үндэсний баяр бүрээр таны тоглосон алтан үеийн кинонуудыг үзэж байгаа шүү дээ.
-Би ингэж бодсон юм. Ард түмэн бол уран бүтээлчээ хэзээ ч мартахгүй. Хамгийн гол нь миний хамт ажиллаж байсан хамт олон Монгол Улсад байхгүй учраас харж хандах хүнгүй болчихлоо гэж л дотроо шаналж байгаа юм. Хүүхэд, залуучуудын театр маань байсан бол хамт олонтой байх байсан. Би одоо тэтгэврийн настай ч Цагаан сараар очих газар байдаггүй. Ахмадын зөвлөл гэж зүйл ч надад байхгүй. Хүлээж авах газар байхгүй.
-Таныг хэзээ хагалгаанд орох шаардлагатай гэж эмч нар хэлсэн бэ?
-Эмч нар харьцангуй хурдтай болж. Ирэх долоо хоногт бүх шинжилгээ бэлэн болоод, мөнгө төгрөг маань бэлэн болчихвол авах зүйлсийг хаанаас авахыг хэлж өгнө гэсэн. Тэгээд эмнэлэгтээ хэвтээд хагалгаандаа орно доо.
-Аль эмнэлэгт хагалгаа хийлгэх вэ?
-Сайд нарын хоёрдугаар эмнэлэгт хагалгаанд орно. Тэнд байгаа алтан гартай, шижигнэсэн сайхан залуу эмч нарынхаа хүчинд дахин амьдрах байх гэж бодож байна.
-Хагалгааны дараах хүндрэл хэр байх бол?
-Тэр миний биеийн байдлаас л шалтгаалах байх. Өмнөх шархнууд хурдан эдгэж байсан болохоор би хагалгаанаас айхгүй байгаа. Тэртээ тэргүй хагалаад муу байна уу, сайн байна уу гэдгийг нь харах учраас үүнд итгэлтэй байгаа. Хамгийн гол нь сүүлийн үр дүн. Хэдэн жил хагалгаа хийсэн судас маань яаж ажиллах бол гэж л бодож байна.
-Удахгүй эдгэж, урт удаан наслах байх. Монголын ард түмэн бүгд ерөөлөө хайрлах байх. Бидэнд гурав, дөрөв хоногийн л хугацаа байх шиг байна.
-Тийм ээ, өнөөдөр баасан гараг. Ирэх нэг дэх өдөр эмнэлэгтээ хэвтэх байх. Хамгийн гол нь төлбөр мөнгө бэлэн болчих юм бол ямар ч саад байхгүй. Авах ёстой зүйлс маань Монголд байгаа байх. Эмч нар цаг алдаж болохгүй гэж сануулсан. Хөл дээр маань эхлээд хатиг шиг зүйл гарсан юм. Тэгээд хөлийн үзүүрээсээ харлаад эхлэх юм бол үе үеэр нь тайрдаг юм билээ. Тийм болохоор үүнээс сэргийлж судасны бөглөөс гаргах хэрэгтэй. Эрүүл цус тэр хөлийн үзүүрт очиж байх шаардлагатай байгаа юм.
-Ард түмэндээ хандаж юу хэлэх вэ?
-Үнэнийг хэлэхэд ард түмэн маань уран бүтээлчдэдээ, хүн хүндээ хайртай байдаг учраас миний хандивын аянд тус дэм болох байх. Би өөртөө итгэж байна, алтан гартай эмч нартаа итгэж байна. Тэгэхээр энэ надад юу ч биш. Би үүнийг давж туулна. Эрүүл саруул болоод дахин уулзах ерөөл дэвшүүлье.
-Баярлалаа. Удахгүй бид сайхан мэдээтэй эргэн уулзах байх гэж найдаж байна. Эрүүл энх болохын сайхан ерөөлийг тавья.
-Баярлалаа.
ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ
Хандивын данс:
ХААН банк: 5629046582 - Жамсран Сүххуяг
Утас: 96667637, 99953288
Сэтгэгдэл ( 8 )
Яана даа манай монголчууд цөөхөн хэдэн иргэдээ эрүүл мэндийн үйлчилгээ эмчилгээг зуун хувь төрөөс хариуцаад хуучны цаг шиг эмчилж эдгэрүүлж болохгүй л байгаа юм байх даа ядарсан иргэд нь мөнгөгүйгээсээ болоод мөн ч их цаг бусаар одож байна даа төр даадаг байсан бол ингэж хандив тусламж гуйхгүй
Ibii de hetsvvch yum aa da uvchin helj irdeggui hiisch irdeg gj ene de. Hurdan edgeesei bil ee.
202.9.46.209.бичигч ээ. Тавлаад яахнав дээ. Хүнийг гэм нүгэлтэй нь хайрла гэж Достоевский хэлсэн юм гэнэ лээ. Хайрладаггүй юмаа гэхэд байгаагаар нь хүлээн зөвшөөрч сур .Энэ Сүххуяг буруутай байж болноо. Хүн бүхэнд л сайн, муу чанар бий ш дээ.
xoorxii doo mongolyn urlagyn toloo zutgesen l xun uxej ogt bolokhgyi shuu Ta amyd baux xeregtei shuu mundag jujigchin
xoorxii doo mongolyn urlagyn toloo zutgesen l xun uxej ogt bolokhgyi shuu Ta amyd baux xeregtei shuu mundag jujigchin
hurdan edgej eruul bolooroi.
yiliin yr gej ene dee.uuruu medej bgaa biz dee.
Huuhed zaluuchuudiin teatrt oroi bolgon barag jujig toglodog, ahin jujig bolgoniig uDeg bj bilee, Suhhuyg mash sn jujigxhin, tsarailag ch zaluu bsan. Altan gartai emch nariin achaar hurdan esgeh boltugai.