Д.Сарангэрэл: Өнөөдөр эмч нартаа хамгийн сайхан үгсийг зориулах өдөр

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 30

МЭНДЧИЛГЭЭ
 

Энэ удаагийн эмч нарын баяр дэлхий тэр чигтээ нэгэн аюулт өвчний эсрэг тэмцэж буй үед тохиож байна. Гэхдээ энэ нь бие биедээ баяр хүргэхгүй, хүндэтгэл илэрхийлэхгүй гэсэн үг биш ээ. Харин хамгийн сайн үг, сайхан ерөөлийг харамгүй сонсох өдөр билээ. Өнөөдөр эмч нар маань тангараг өргөсөн эр цэргүүдийнхээ нэгэн адил улс орон, ард түмнийхээ аюулгүй байдлын төлөө цаг наргүй эрүүл энхийн манаанд зогсох тэр цаг үе ирлээ. Энэхүү үүрэг хариуцлагаа нэр төртэй үүрч чадна гэдгээ алхам тутамдаа харуулан буй эрэлхэг дайчин эмч нар, эрүүл мэндийн нийт ажилтан та бүхнээрээ бахдаж байна.

Дэлхийн эмч нарын өдрийг эрүүл мэндийн салбар хэлэх үгтэй, хийсэн ажилтай тодруулбал, үйл ажиллагааны хөтөлбөрөө 95 хувь биелүүлсэн амжилтаар угтаж байна. Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт эрүүл мэндийн салбар 5 зорилт бүхий 21 ажлыг хийж хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн юм.


Эх, хүүхдийн эндэгдэл эрс буурлаа. Хүүхдүүдийхээ шүдийг эрүүлжүүлэх, ард иргэдээ урьдчилан сэргийлэх үзлэгт оруулж өвдөхөөс нь өмнө арга хэмжээ авах , цалин мөнгө нэмэгдүүлэх, эмч мэргэжилтнүүдээ өндөр хөгжилтэй оронд сургалтанд хамруулах зэрэг цогц ажлыг бид хамтдаа хийж хэрэгжүүлсэн. Хэдийгээр манайд коронавирусийн тохиолдол зөөвөрлөгдөн орж ирсэн ч эрүүл мэндийн салбар төр засаг, түмэн олонтойгоо хамтарч эх орондоо амьдарч буй иргэдийнхээ дунд коронавирусын халдвар гаргаагүй хуруу дарам цөөн орны нэг болсон юм.

Дэлхий нийтийг хамарсан олон олон халдварт өвчнийг мэргэжлийн ур чадвар, зүрх сэтгэл, хамтын хүчээр даван туулсан эрүүл мэндийн салбар энэ удаад ч КОВИД-19-г ялна гэдэгт итгэл төгс байна. Эмчилгээний эхний дүн ч гарч ард иргэд маань цаг мөч тутамд энэ тухай сонсож, мэдэрч, баярлаж, талархаж байна.

Та бүхнийхээ мэргэжлийн баярын энэ өдөр чин сэтгэлийн халуун мэнд хүргэж аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.


УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл

Сэтгэгдэл ( 24 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.212.116.147) 2020 оны 03 сарын 30

Хамгийн гайгүй мэргэжил нь эмч

0  |  0
иргэн(43.242.242.59) 2020 оны 03 сарын 30

Эмч нартаа талархаад барашгүй, бүгдэд нь эмч нарын баярын мэнд хүргэе

0  |  0
Зочин(66.181.184.116) 2020 оны 03 сарын 30

Нийт эмч мнэлгийн ажилтнуудад баярлалаа Маш хариуцлагатай ажиллаж байна Хоер санал байна ХАЛДВАРЫГ ГАРДАЖ ЭМЧИЛЖ БАЙГАА халдвартын эмнэлгийнхэнд монгон урамшуулал огмоор Яамны нэг тушмэл эмч нарынхаа халаасанд ядаж С витамин хиймээр гэнэ уу Тэдэнд витамин ч огоогуй хэрэг уу Хоерт халдварын уеэр ажиглагдсан нэг зуйл Цэргийн эмнэлэг оровдолтэй болсон юм байна Цаашид янз бурийн халдвартай тэмцэхэд цэргийн эмнэлэг маш уурэгтэй Энэ эмнэлэг хоер яамны дунд баймаар Оросд цэргийн бактериологийн ангиуд яаж тоноглогдсоныг Италид ажиллаж байгаас нь харж болмоор

0  |  0
Б.Цэцэгмаа/СБД,эмч/(202.9.46.176) 2020 оны 03 сарын 29

“Ялангуяа энэ жил сайжруулсан түлшний харагдах өнгө шингэрсэн ч үнэртэх өнгө болоод химийн найрлага нь илүү хоруу чанартай болсон шиг санагдсан. Энэ жил хүүхдүүд төдийгүй томчууд ч хоолой бачуурсан зовуурь ихтэй ирсэн. Үүнийг сайжруулсан түлшний төслийн мэргэжилтнүүд нь сонсоосой гэж зориуд хэлье”

1  |  0
зочин(66.181.176.246) 2020 оны 03 сарын 29

зовлонг ойлгоргүй байх нь үнэхээр аргагүй юм шүү дээ Харин ЭМЯ ТӨРИИН САЙД ТА энэ бүгдииг сайн мэднрч эрүүл мэндиин салбарын ачаанааас үүрэлцэж яваа цэргин эмч нараа алаг үзэхгүй гэдэгт итгэж болно биз дээ %%????? танл найдаж болох уу гэж хичэнгшйлэн хүсэж байна таныгхүндэтгэсэн ахмад цэргиин эмч би вээр мэхиин ёслов

0  |  0
зочин(66.181.176.246) 2020 оны 03 сарын 29

асуугаалаж байна Оллон дайнд эх орноо хамгаалан цэрэг дайчидтайгаа мөр зэрэгцэн 1939 онд Халхын голд 194:5 оны чөлөөлөх дайнд оролцож явсан бол энх цагт улс орон ард түмэнд тохиолдсон яма ч гатшигиин үед цэргиин эмнэлнииэхэн явж байсан 1989 оны НАЛАЙХЫН УУРХАЙД гарсан осол аваарын 1996 онд Хөтөлд гарсан холериин үед 200 ортой хээриин эмнэлэг дэлгэж манай госын хан л ажиллаж байсан юм шүү Цаашид ч эх оронд хэрэгцээ гарсан үзд цэргиин эмч нар бэлэн байх болно Сарангэрэл сайдаа тиим цчраас БХЯ ны харьяа гэж тэд анхаарах ёстой гэж бодолгүй яг үнэндээ БХЯ ЗХЖШ хан цэргиин хүмүүс эмнэлгиин нариин з

0  |  0
Баярлалаа (64.119.27.33) 2020 оны 03 сарын 29

Эрүүл мэндийн манаанд зогсож бүх хүмүүст баярын мэнд! Та бүхэндээ олон түмнийхээ төлөө цаг наргүй зүтгэж байгаад баярлалаа.

0  |  0
Зочин(202.21.108.136) 2020 оны 03 сарын 29

Бичил ертөнцтэй хийж буй дэлхийн гуравдугаар дайны тэргүүн шугамын байлдагч та нар минь эрүүл энх байж ард түмэндээ аврагч нь алаг үрсдээ түшиг нь байгаарай. Нойр хоолоо мартан ажиллаж байгаа менежер эмч сувилагч асрагч үйлчлэгч та\nнар бол жинхэнэ баатарууд. Та нартаа олон улсын эмч нарын баярын мэндийг дэвшүүлье\n

2  |  0
Гайхаад л үрг.(202.9.46.206) 2020 оны 03 сарын 29

Харин олон улсын эмч нарын өдрийг 10 сарын 5-нд дэлхийн олон улсад тэмдэглэдэг байна. Энэ нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон ”Хил хязгааргүй эмч нар” олон улсын эрүүл мэндийн буяны байгууллагын санаачлагаар үүссэн баяр юм байна шүү\n

1  |  0
Naran(122.201.31.23) 2020 оны 03 сарын 29

Mongol emch nariin yaruu aldar badartugai

2  |  0
Гайхаад л(202.9.46.206) 2020 оны 03 сарын 29

Мэдээж бид эмч нартаа өдөр бүр талархаж сайн сайхныг хүсч байна. Харийн яагаад АНУ-д улсад тэмдэглэдэг үндэсний эмч нарын өдрийг дэлхийн эмч нарын баярын өдөр гээд байгааг ойлгохгүй байна. Өмнө жилүүдэд хүмүүс бас л ингэж буруу зөрүү ярихгүй гээд л мүр үүх түүхтэй нь дэлгэрэнгүй мэдээлэл оруулж байсан байна. Сарангэрэл сайд аа таны мэнд дэвшүүлээд байгаа баярыг жил бүрийн 3 сарын 30-нд АНУ-д тэмдэглэдэг. National doctor”s day гэдэг . Бэлэг тэмдэг нь улаан лиш цэцэг буюу оросоор красная гвоздика. 1933 онд нэгэн мужид үүссэн ч 1990 оноос албан ёсоор АНУ даяар тэмдэглэдэг болсон юм байна.

1  |  0
zailaa(176.10.99.200) 2020 оны 03 сарын 29

handiv avahaar garaad irne ,ard tumniig bolohoor emchilehgui gej hashgirna mergejiliin emch hezee ch ingehgui dee

2  |  0
Зочин(162.247.74.204) 2020 оны 03 сарын 29

Сарангэрэл сурвалжлагч цаашаа! Харин эрүүл мэндийн салбарын хамт олон сайн ажиллаж байна. Эмч нарын баярын мэнд дэвшүүлье. Үе үедээ мэргэжлийн бус муу сайдтай байгаад сурчихсан улс. Өөрсдөө л ажлаа хийцгээж байна.

4  |  0
Зочин(162.247.74.204) 2020 оны 03 сарын 29

Сарангэрэл сурвалжлагч цаашаа! Харин эрүүл мэндийн салбарын хамт олон сайн ажиллаж байна. Эмч нарын баярын мэнд дэвшүүлье. Үе үедээ мэргэжлийн бус муу сайдтай байгаад сурчихсан улс. Өөрсдөө л ажлаа хийцгээж байна.

3  |  2
zochin(195.231.9.23) 2020 оны 03 сарын 29

nogoo negent garchihbal emchileh bolomjgui geed orilood alga bolson yasan be bid chamd bish emch nartaa itgedeg shuu

4  |  0
sa(192.82.64.218) 2020 оны 03 сарын 29

ene jil emch nartaa uramshuulal sain oilgooroi

0  |  0
зочин(66.181.176.246) 2020 оны 03 сарын 29

өнөөдриин мэндчил:гээнд эмч нартаа хандаж сайхан үг хжлсэнд эрхэм сайд танд талархаж байна Цэргиин эмч нараа төлөөлөн танд энэ баярын мэнд дэвшүүлэхиин ялдамд нэгэн зүйлиин санал хэлж байна Эмчиин тангараг дээр нь эр цэргиин тангарагөргөдөг цэргиин эмч нараа та ир сайн мэддэг вэ ??? Өмнөх сайд нарын адил нэг их анзаарахгүй л байна гэж ыодож байна Шулуухан саналаа хэль?е Ард түмнии хандивласан мөнгөөөр эмнэлгүүдэд аппарат тоног төхөөрөмж авч өгөхдөө цэргиин эмнэлгииг байнга орхиж байх юм Гэтэл бүтэн эмнэлгээ хааж энэ тахалтай тэмцэж байгаа цэргиин эмч нараа яагаад ингэж алаг үзнэ вэ гэж САЙДА

3  |  2
Батхүү(202.126.88.196) 2020 оны 03 сарын 29

Та нар ажил хийж байгаа хүнд ямар дургүй юм вэ. Үүний урд байсан эмч мэрэгжилтэй сайд байсан Гүндалай Ламбаа Удвал нар ер нь юу хийсэн вэ бодоод үз тэд нарын үед ийм гамшиг тохиулдсон бол ёстой самруулах байсан даа. Харин Сарангэрэл сайд үнэхээр хичээл зүтгэлтэй байна бүр харин дараагийн сонгуульд ялалт байгуулж дахин энэ яамыг удирдарах болтугай

0  |  2
зочин(192.82.76.18) 2020 оны 03 сарын 29

Мөнхийн Сэрэлт киноны дүр. Ачтан, аврагч, асран хамгаалагч нар

1  |  0
зочтин(192.82.76.18) 2020 оны 03 сарын 29

Хамгийн сайн сайхныг хүсч байна. Бидэнтэйгээ дандаа хамт байдагтт та нар болл ард түмний энхийн манаач билээ

1  |  0
Misheel(66.181.161.117) 2020 оны 03 сарын 29

Ard irgediinhee toloo noirgui zutgej bgaa emch ylanguya suvilagch nartaa bayriin mend hurgy amjilt amjilt

1  |  0
Иргэн(202.9.46.157) 2020 оны 03 сарын 29

Монголын нийт эмч, эрүүл мэндийн салбарынханд баярын мэнд дэвшүүлье. ЭМЧ-ийн мэргэжил ард иргэдийн эрүүл мэндийн манаанд цаг ямагт хариуцлагатай үүрэг гүйцэтгэдэг хамгийн эрхэм, нэр хүндтэй мэргэжил юм. Одоо цагт короновирустэй манай Монгол эмч, сувилагч нар хэрхэн тэмцэж, цаг наргүй ажиллаж байгааг харж байна. Та нараар бахараж байна. Амжилт хүсье.

1  |  0
Зочин(192.82.72.202) 2020 оны 03 сарын 29

tsagaan uilstei tsagaan setgeltei tsagaan nomnogtei abraliin ilchj eruul enh manaanii baatruud emch nartaa bayariin mend hurgej hamgiin sain saihan buhniig husie

1  |  0
Top