Дархан-Уул аймагт коронавирусний шинжилгээ, оношилгоо хийж эхэллээ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 29

Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас өнөөдрийн /2020.03.29/ шинэчлэгдсэн мэдээллийг өглөө.


ХӨСҮТ-д тусгаарлагдсан хүмүүсийн шинжилгээний хариу болон биеийн байдлын талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү дараах мэдээллийг өгсөн юм. 

Тэрбээр "2020 оны гуравдугаар сарын 27-нд Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан таван сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу СӨРӨГ гарсан. Мөн ХӨСҮТ-д тав, Увс аймагт хоёр, Дархан-Уул аймагт 19, Сэлэнгэ аймагт дөрөв, нийт 32 хүний шинжилгээнд шинэ коронавирус илрээгүй. 

2020 оны гуравдугаар сарын 28-нд буюу өчигдөр ХӨСҮТ-д болон орон нутагт сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Нэмж халдвар илрээгүй.  

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 220 сэжигтэй тохиолдол хянагдаж байна.

Дархан-Уул аймаг ХӨСҮТ-д хийдэг шиг шинэ коронавирусний шинжилгээ, оношилгоог хийх бүрэн боломжтой болсон. Тийм учраас Сэлэнгэ, Хөвсгөл зэрэг хойд аймгуудын шинжилгээг хийнэ. Нийт дөрвөн аймагт КОВИД-19 халдварыг оношилдог болгохоор ажиллаж байна. 

ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа хүмүүсийн биеийн байдал сайн байна" гэв. 

 

Top