У.Хүрэлсүх: Цагаан нөмрөгт баатруудаараа Монгол Улс бахархаж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 30

ТАЛАРХАЛ


Ард түмнийхээ амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалах ариун тангарагтаа чин үнэнчээр зүтгэж буй эрхэм хүндэт эмч нараа

Та нартаа эмч нарын өдрийн баярын мэндийг Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлж аз жаргал, амжилт бүтээл, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Өвдөж зовсон хэн бүхний төлөө өөрийнхөө гэр бүлийг ч орхиод, нойр хоолыг умартан, сэтгэл зүрх, хөлс хүчээ дайчлан өдөр шөнөгүй ажилладаг буяны ундарга болсон хүмүүс бол эмч нар юм.

Дэлхий нийтийг нөмөрсөн Ковид-19 хэмээх аюулт цар тахлын эсрэг хүн төрөлхтөн даяараа тэмцэж байгаа хүнд цаг үеийг бид туулж байна.

Өнөөдөр аюулт өвчний эсрэг амь нас эрүүл мэндээрээ дэнчин тавьж, галын шугамын тэргүүн эгнээнд бат итгэлтэй, чин зоригтой сөрөн зогсож байгаа нийт цагаан нөмрөгт баатруудаараа Монгол улс бахархаж байна.

Эмч нар та бүхний бусдын төлөө гэсэн ариун сэтгэл, сурч мэдсэн авьяас чадвар, дундаршгүй хичээл зүтгэлийн ач гавьяагаар хилийн чанадаас авчирсан иргэдээ амжилттай эмчилж байгаад улсын ерөнхий сайдын хувьд туйлын их талархаж байгаагаа энэ ташрамд уламжлая.

Хэдийгээр аюулт цар тахал өдрөөс өдөрт дэлхий даяар улам бүр хүчээ авч байгаа ч Монголын эмч нар хоёр иргэнээ эдгээсэн сайхан мэдээг дуулган ард түмнээ баярлуулж байгаад туйлын их баяртай байна.

Алтан гартай, бурхан ухаантай ачлалт эмч нарынхаа хүчээр иргэдээ бүрэн эдгээн эрүүл саруул болгож чадна гэсэн итгэлийг улам сэргээлээ.

Нийт эмч нартаа дахин талархал илэрхийлж анагаасан буян нь аадар мэт буух болтугай гэсэн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ннн(203.91.115.56) 2020 оны 03 сарын 30

Нөгөө маск нтр яасан бээ??!! Зүүчихвэл танигдахгүй болчих гээд бгаам болов уу хаха

0  |  0
иргэн(66.181.161.117) 2020 оны 03 сарын 30

Аюулт өвчний эсрэг бүхнээ зориулж байгаа нийт хүмүүст гүн талархал илэрхийлье

2  |  0
irgen(31.165.215.200) 2020 оны 03 сарын 30

Bas onzgoigiinhniig orhimoorgui baina hamgiin mundag ongoigiinhontoi manau uls, tegehed busad ulsiig har, oros hyatdaas busad ni yuch chadahgui baina delhiin ulsuud

1  |  0
irgen(31.165.215.200) 2020 оны 03 сарын 30

Uyaraad baharhaad nulims ursaj baina shyy emnelgiin byh ajiltan emch baatruudaa ta byhneer baharhaj baina, iim mundag emch nartai baij gadaad yavj emchlyyleh hereg baigaa umuu

0  |  0
зочин(202.70.37.34) 2020 оны 03 сарын 30

Энэ цаг үеийн улсын минь баатрууд гэвэл эрүүл мэндийн салбарын бүх ажилтнууд, Онцгой байдал, гамшгаас хамгаалахынхан, мэргэжлийн хяналтынхан гээд энэ хорио цээрийн үед цаг наргүй, өдөр шөнөгүй ажиллаж байгаа бүх хүмүүс л байна. Та бүхнийхээ хүчээр, төр засгийн зөв бодлого шийдвэрээр үр дүнгээр амар амгалан амьдарцгааж байгаа шүү.

4  |  0
Зочин(202.179.26.255) 2020 оны 03 сарын 30

Нийт эмч, эмнэлгийн ажилтнууддаа баярын мэнд хүргэж, аз жаргал, эрүүл энх, эрхэм сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе. Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө өдөр шөнөгүй ажиллаж байгаа ТА НАРТАА баярлаж, та нараараа бахархаж байна.Амжилт хүсье.

4  |  0
Top