БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд Коронавирусээр халдварласан тохиолдол дѳрѳвдүгээр сарын 05-ны 00:00 цагийн байдлаар 81-ээр нэмэгдэж нийт 10237-д хүрсэн байна.
Шинээр Сөүл хотод 24, Дэгү хотод 7, Инчон хотод 2, Гуанжү хотод 1, Дэжөн хотод 1, Кёнги мужид 10, Канвон мужид 3, Умард Чолла мужид 1, Умард Гёнсан мужид 4, Өмнөд Гёнсан мужид 1, Чэжү аялал жуулчлалын тусгай бүсэд 2, хилийн хорио цээрийн бүсээс 24 тохиолдол нэмэгдсэн байна.
Одоогийн байдлаар 461233 (+6201) иргэнийг шинжилгээнд хамруулж, үүнээс 431425 (+6693) иргэний хариу сөрөг гарч, 19571 (-573) иргэний хариу хүлээгдэж байна. Нийт 6463 (+138) иргэн бүрэн эдгэрсэн бол 183 (+6) иргэн нас барсан. Одоогоор 3591 (-63) иргэн тусгаарлагдсан байна.
Сэтгэгдэл ( 0 )