ӨВӨРХАНГАЙ: Халиун буга, аргальд өвс, хужир тавьж өгчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 06

Өвөрхангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас энэ оны гуравдугаар сарын 12-ноос дөрөвдүгээр сарын 2-ныг хүртэлх хугацаанд халиун буга, аргальд биотехникийн арга хэмжээ авч, өвс, хужир тавьж өгөх ажлыг холбогдох сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нартай хамтран зохион байгуулжээ.

Хужирт сумын Дулаан хайрхан, Хангуйн мухар, Бат-Өлзий сумын Өвт, Бөхөн шар, Баатарын даваа, Зүүнбаян-Улаан сумын Баян хайрхан, Баянзүрх, Бүрд сумын Сант хайрхан, Есөнзүйл сумын Зүүн хайрхан, Дөлгөөн уул зэрэг газруудад 28 цэгт халиун буга, аргальд өвс, хужир тавьж өгсөн байна.

Цаашид Өшгөгийн нуруу, Жаргалант зэрэг газруудад био техникийн арга хэмжээ авах ажлыг үргэлжлүүлэн хийх аж. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top