COVID-19 дэлхий нийтээр хурдтай тархаж, Пандемик (цар тахал)-ын түвшинд хүрээд буй өнөөгийн нөхцөлд глобал эдийн засаг, санхүүгийн зах зээлд томоохон өөрчлөлтүүд гарч байна. Глобал эдийн засаг, санхүүгийн зах зээлд гуравдугаар сарын 27-оос дөрөвдүгээр сарын 2-ны байдлаар гарсан өөрчлөлтийн тоймыг Монголбанкны эх сурвалжаар хүргэж байна.
COVID-19-ИЙН ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ СӨРӨГ НӨЛӨӨ 2021 ОНД ҮРГЭЛЖИЛНЭ
Focus Economics агентлагаас 7 хоног бүр “COVID-19 цар тахлын дэлхийн эдийн засагт үзүүлэх нөлөө” түүвэр судалгааг олон улсын шинжээчдийн дунд явуулжбайна. Дөрөвдүгээр сарын 1-ний өдөр зарласан түүвэр судалгааны үр дүнгээр шинжээчдийн 40 орчим хувь нь COVID-19-ийн дэлхийн эдийн засгийн өсөлтөд үзүүлэх сөрөг нөлөө 3 нэгж хувиас өндөр, 68 хувь нь COVID-19-ийн дэлхийн эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө 2021 онд үргэлжилнэ, 1,58 хувь нь дэлхийн эдийн засгийн өсөлтөд үзүүлэх нөлөө U хэлбэртэй байна гэж үзэж байна.
McKinsey & Co зөвлөх үйлчилгээний фирмээс гуравдугаар сарын 25-ны өдөр COVID-19-ийн дэлхийн эдийн засагт үзүүлэх нөлөөллийн хувилбар тооцооллыг шинэчлэн гаргалаа. Уг тооцооллоор тус вирусийнтархалт оны сүүлийн хагаст хяналтад орж, БНХАУ, АНУ-ын эдийн засгууд 2020 оны сүүлээр, Евро бүс 2021 оны эхний улиралд хямралын өмнөх үеийн түвшинд хүрэх тохиолдолд дэлхийн эдийн засгийн өсөлт 2020 онд суурь төсөөллөөс 1.5 нэгж хувиар буурахаар байна. Улмаар БНХАУ-ын өсөлт COVID-19-ийн сөрөг нөлөөгөөр 0.4, АНУ-ынх 0.4, Евро бүсийн нийт өсөлт 4.4 нэгж хувиар тус тус буурахаар тооцжээ. Харин гутранги хувилбар буюу вирусийнхяналтад орох хугацаа хойшилж, дэлхийн эдийн засаг 2022 оны гуравдугаар улирлаас хямралын өмнөх хэвийн түвшинд ирэх тохиолдолд дэлхийн эдийн засгийн өсөлтөд -4.7 нэгж хувиар сөрөг нөлөө үзүүлэхээр байна.
"ИХ 20"ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГТ 5 ИХ НАЯД АМ.ДОЛЛАР НИЙЛҮҮЛНЭ
PwC компани 2 долоо хоногт 1 удаа глобал компаниудын санхүү эрхэлсэн захирлуудаас коронавирусийн бизнест үзүүлж буй нөлөөллийн талаарх түүвэр судалгаа авч байгаа бөгөөд гуравдугаар сарын 9-нд авсан эхний судалгаагаар компаниудын 90% нь вирус ирэх 1 улирлын дотор бизнесийн үйл ажиллагаа хэвийн түвшинд орох боломжтой гэж хариулжээ. Түүнчлэн, компаниудын 30% нь ханган нийлүүлэлтийн сүлжээгээ өөрчлөх бодолгүй байна гэж хариулжж байжээ. Вирусийн тархалт Америк, Европт хурдацтай тархаж эхэлсний дараах судалгааны үр дүн хараахан гараагүй байна.
"Их 20"-ийн удирдагчид гуравдугаар сарын 26-ны өдөр дэлхийн эдийн засгийн төлөв, COVID-19 цар тахлын нөлөөллийн асуудлаар цахим хурал хийв. Уг хуралд ОУВС-ийн тэргүүн К.Георгиева дэлхийн эдийн засаг сөрөг өсөлттэй гарах төлөвтэйг онцлов. "Их 20"-ийн орнууд COVID-19 цар тахлын ажлын байр, орлогод үзүүлэх сөрөг нөлөөг бууруулахын тулд төсөв, мөнгөний бодлогоор дэлхийн эдийн засагт нийт 5 их наяд ам.доллар нийлүүлэхээр болов. Мөн эрүүл мэндийн салбарт шаардлагатай бараа, бүтээгдэхүүнийг хангах, тэдгээрийн үнийг зохистой түвшинд барихын тулд үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, хөрөнгө оруулалт хийхээ “Их-20”-ийн удирдагчид амлажээ.
АЗИЙН ЭДИЙН ЗАСАГ ХЯМАРЧ, 11 САЯ ХҮН ЯДУУРЛЫН ЭГНЭЭНД ШИЛЖИНЭ
COVID-19 цар тахлын нөлөөгөөр Азийн хөгжиж буй улс орнуудын эдийн засаг 2020 онд дор хаяж 4 нэгж хувиар бууран, Азийн эдийн засаг хямралын төлөвт шилжиж, ойролцоогоор 11 сая хүн ядуурлын эгнээнд шилжих тооцоог Дэлхийн банкнаас дөрөд сарын 1-нд гаргав. 1.3 тэрбум хүнтэй Энэтхэг улс гуравдугаар сарын 24-өөс эхлэн бүх нийтийн хөл хорио тогтоосноор олон улсын байгууллагууд тус улсын эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 5.0 гаруй хувиас 2.5-3.5 хувь 3 болгон бууруулсан нь дэлхийн эдийн засгийн өсөлтийг сааруулах нөлөө үзүүлэхээр байна.
ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ УДААШИРЧ, ТҮҮХИЙ ЭДИЙН ЭРЭЛТ, ҮНЭ БУУРАХ ТӨЛӨВТЭЙ БОЛЛОО
COVID-19 цар тахлын нөлөөгөөр дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч, түүхий эдийн эрэлт буурах, түүхий эдийн үнэ буурах төлөвтэй боллоо.
Гуравдугаар сард хөгжиж буй орнуудын хөрөнгийн захаас $83 тэрбум буюу түүхэнд байгаагүй их хэмжээний хөрөнгийн гадагшлах урсгал ажиглагдав. Үүнээс $52 тэрбум нь хувьцаа, $31 тэрбум нь бондын захаас гадагшилсан мөнгө байв.
Ам.долларын индекс 3-р сард±5%-ийн хэлбэлзэлтэй байсан бол хөгжиж буй орнуудын валютөндөр савлагаатай байв. Өмнөд Африк, Мексик зэрэг орнуудын үндэсний мөнгөн тэмдэгт ам.долларын эсрэг 1 өдөрт 2%-аар суларч байна.
Глобал эдийн засаг, санхүүгийн зах зээлд 3-р сарын 27-оос 4-р сарын 2-ны байдлаар гарсан өөрчлөлтийн тоймыг ЭНД-ээс татаж авна уу!
Сэтгэгдэл ( 1 )
ДЭЛХИЙ ХҮНГҮЙГЭЭР ОРШИН ТОГТНОЖ ЧАДНА. ХАРИН ХҮН ЭХ ДЭЛХИЙГҮЙГЭЭР ОРШИН ТОГТНОЖ ЧАДАХГҮЙ.