Х.Ганхуяг: АН-аас нэр дэвшихээр 100 сая тушаасан 181 хүн байна

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 07

"Хера Холдинг ХХК"-ийн захирал Х.Ганхуяг АН-ын сонгуулийн санхүүжилттэй холбоотой 100 сая төгрөгийн асуудлаар өнөөдөр /2020.04.07/ мэдээлэл хийлээ.


Тэрбээр "Өнгөрсөн долоо хоногт дугтуйтай захидал, нэрсийн хамт ирсэн. Үүнийг АН-аас дотроосоо явуулсан гэж бодож байгаа. Тодруулбал, сонгуульд нэр дэвшихээр 100 сая төгрөгөө тушаасан 181 хүн байна. Тус захидлыг уншиж өгье.

Захидалд “Ардчилсан намын дарга С.Эрдэнэ нэр дэвшигчдээсээ нэхэж буй 100 сая төгрөг нь МАН-ын 60 тэрбум төгрөгийн схемээс ч илүү хор хөнөөлтэй, төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн оролдлого. Өнөөдөр АН-аас нэр дэвшихийн тулд  100 сая төгрөгөө төлсөн 200 гаруй хүн байна. Тэр хүмүүсийн дунд жирийн ардын хүүхэд байхгүй. Харин улстөрчдийн хүүхдүүд, цөөн хэдэн олигархийн хамаатан саднууд байгаа.

АН-ын дарга С.Эрдэнийн үед жирийн гишүүд нь байнгын дарамтад байх болсон. Тиймээс АН толгойноосоо эхлэн өөрчлөгдөх цаг болсныг АН-ын жирийн гишүүдээс шаардаж байна” гэсэн байна” гэв.

Мөн "Хера Холдинг ХХК"-ийн захирал Х.Ганхуяг “АН нэр дэвшигчдээсээ 100 сая төгрөг нэхэж байгаа нь Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль бусад хуулийг маш ноцтой зөрчсөн үйлдэл мөн. Үндсэн хуульд иргэний сонгох, сонгогдох эрхийг хөрөнгө мөнгөөр ялгаварлахыг хориглоно, Эрүүгийн хуульд сонгох, сонгогдох эрхийг хясан боосон бол хариуцлага ногдуулна гэсэн заалт байдаг.Тиймээс би С.Эрдэнэ даргад 24 цагийн хугацаатай шаардлага хүргүүлж байна. АН-д нэр дэвшихийн тулд 100 сая төгрөгийн дэнчин төлсөн иргэдийн нэрсийг ил болгоно уу. Хоёрдугаарт тухайн мөнгийг хүлээн авсан дансны жагсаалтаа ил болгоно уу. С.Эрдэнэ даргын нэр дэвшигчдээсээ татаж байгаа 100 сая төгрөг нь МАН-ын 60 тэрбумаас огт дутахгүй төрийн эрхийг хууль бусаар гэсэн оролдлого юм” гэлээ.

Түүнчлэн эдгээр нэрс дотор Эрүүгийн цагдаагийн газарт яллагдагчаар татагдан шалгагдаж буй Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхоны нэр ч багтсан байсан гэх мэдээллийг тэрбээр хэвлэлийнхэнд өглөө. 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(103.57.94.123) 2020 оны 04 сарын 11

Гайхах юм байхгүй, хамгийн энгийн ойлголт тэр 100 саяыг нь та өөрөөр хэлбэл сонгосон тойргынхноос нь ямар нэгэн хэлбэрээр нөхөөд авчихна. Өрөөр хэлбэл сонгосон танаас болон таны үр хүүхдэд очих мөнгөнөөс нь эрх мэдлээрээ замаас нь авчихна.

0  |  0
irgen(31.165.215.200) 2020 оны 04 сарын 08

100say tologchid tord , mongolchuudad hereggui …………..neryyd ni neg sait deer baisan , aimaar shunaltai huuchin hymyysch ih baina lee……..

0  |  0
irgen(31.165.215.200) 2020 оны 04 сарын 08

100 sayaar mongoliig hudladaj avdagaa zogsoo …!!!!!!!!!!\nHedench sayiig er ni ner devshigchid ogoh esgui ……namuud surtalchilgaagaa namiinhaa horongo handivaar, ner devshigchid ch hichneen handiv zugluulna tyygeeree l hiih estoi, …..huuliar horiochee ene zavaan luivriin ajlaa……….

0  |  0
irgen(31.165.215.200) 2020 оны 04 сарын 08

100 sayaar mongoliig hudladaj avdagaa zogsoo …!!!!!!!!!!\nHedench sayiig er ni ner devshigchid ogoh esgui ……namuud surtalchilgaagaa namiinhaa horongo handivaar, ner devshigchid ch hichneen handiv zugluulna tyygeeree l hiih estoi, …..huuliar horiochee ene zavaan luivriin ajlaa……….

0  |  0
AN(66.181.187.219) 2020 оны 04 сарын 08

Ene namiin toloo ih l guisen, 100 baitugai 10 sayiin horongo ch gui hun ih bgaa daa.

0  |  0
Зочин(202.9.46.155) 2020 оны 04 сарын 07

Нэг нь ч болтугай энэ вирустай тэмцэж буй баатруудад хандив өгсөн гэж бодож байна

0  |  0
Zochin(109.88.168.40) 2020 оны 04 сарын 07

60 terbumiig tsever utgaar ni ed nar xeregjyylj baina daa !\n100 saya tologchdiig il bolgo !

1  |  0
зочин(66.181.160.1) 2020 оны 04 сарын 07

Угаасаа АН-аас нэр дэвшигчид чинь бүгд л шоронгийн хоригдлууд ш дээ.

0  |  0
irgen(202.179.26.189) 2020 оны 04 сарын 07

gahai erdene

0  |  0
Иргэн(202.9.40.43) 2020 оны 04 сарын 07

АН-н гишууд ямар баян юм бэ. Тэдний хэд нь короновирусыг арилгахад хандив огсон бэ

0  |  0
Top