Олимпийн эрхийн тэмцээн, хамтарсан бэлтгэлд хамрагдсан бокс, чөлөөт бөхийн Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчид 2020.03.18-наас тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирж, тусгаарлалтад орсон билээ.
Тамирчид болон шигшээ багийн дасгалжуулагчид "Багабаян" амралт болон ХӨСҮТ-д тусгаарлагдсан юм. Тамирчин, дасгалжуулагчдын тусгаарлалтад байх хугацаа дуусч, холбогдох шинжилгээ сөрөг гарсан тул түрүүчээсээ тусгаарлах байр болон эмнэлгээс гарчээ.
Монголын боксын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан, Боксын шигшээ багийн дасгалжуулагч Д.Батсүрэн нар тэднийг 21 хоногт эмчилж, сувилан, тусгаарлалтын байранд үйлчилсэн эмч, сувилагч, ажилтнуудад талархал илэрхийлжээ.
Ц.Батнасан: Эмч, сувилагч, асрагч нартаа баярлалаа. ХӨСҮТ-ийн Амбулаторийн их эмч В. Янжиндолгор, Бруцеллёзын II тасгийн сувилагч Ж.Нэргүй, Бруцеллёзын II тасгийн асрагч А.Отгонзаяа нарынхаа нэрийг мэдэхээс царайг нь мэдэж чадсангүй. Дараа таараад танихгүй бол цохиод авч болно шүү, Та нарт тийм эрх бий... БОКСЫН ХАМТ ОЛОН
Сэтгэгдэл ( 6 )
Буцаагаад накаут хийчихвий дээ. Ккк
Баяр хүргье.Цохиод өөрсдийнх нь гар л өвдөх байх даа боксчидын биед бол ялаа сууж байгаа юм шиг л мэдрэмж төрөх байх хэхэ
Ynjindolgor bolon suwilagch asragch nart ni bayr hurge amjilt bie bodoooroi
estoi huurhun
Тэгээд нам цохиулна
Сайхан хэлж дээ. Амжилт хүсье.