УИХ-ын дарга Г.Занданшатар нар өнөөдөр /2020.04.10/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр парламент төсвийн тодотгол хийх эрхийг Засгийн газарт шилжүүлж байгааг онцлоод Цар тахлын эсрэг хуулийн төслийг боловсруулж, Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ахлахаар болсон талаар онцоллоо.
Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар "Тэвчиж болох зардлаа хасаж, зайлшгүй шаардлагатай зардлаа нэмэх эрхийг нь Засгийн газарт өгч байна. Ингэж явах боломжийг бусад улсын туршлагаас үндэслэн гаргаж байна. Ийм хуулийг гаргаж батална. Гэхдээ сар бүр УИХ хяналт тавьж байх болно. Олон нийтийн оролцоотой хяналт шалгалтын түр хороо хянана гэсэн үг. Зургаан сар тутамд хэлэлцэж, цар тахлын эрсдэл алга болсон гэхэд хууль хүчингүй болно. Энэ бүх зүйлийг хуульчлахаар Х.Нямбаатар гишүүнээр ахлуулсан Ажлын хэсэг гаргасан. Цар тахлын эсрэг хуулийн төслийг боловсруулж, санал авахаар Засгийн газарт хүргүүлж байна" хэмээн ярилаа.
Сэтгэгдэл ( 1 )
Амьд үхдэлийн тахал ортойг америкийн эрдэмтэд нотлоод америкийн армид амьд үхдэлтэй тэмцэх гэрээ хуулиар байгуулахыг зөвшөөрч монголд тохиромжтой эсэх судалгаа