“WikiLeaks” сайтыг үндэслэгч Жулиан Ассанжийн сүйт бүсгүй нууцаар хоёр хүүхэд төрүүлснээ хүлээн зөвшөөрчээ. 48 настай Жулиан Ассанж долоон жилийн турш Лондонд Эквадорын Элчин сайдын яаманд нуугдсан билээ. Энэ хугацаанд түүний хоёр хүүхэд төржээ. Энэ талаар түүний сүйт бүсгүй, 37 настай Стелла Моррис ярьсан байна. Тэрбээр Ассанжийн хуульч нь байсан юм. Бүсгүй түүнээс хоёр хүү төрүүлснээ ярьсан бөгөөд хөвгүүд хоёр болон нэг нас гаруйтай гэнэ.
Хосууд гурван жилийн өмнө сүй тавьжээ. Стелла хүүхдүүд төрүүлснээ зарлаж байгаа нь Жулиан Ассанж аюултай байдалд байгаатай холбоотой аж. Түүний хоригдож байгаа Их Британийн Белмарш шоронд коронавирусний халдвараар нэг хүн нас баржээ.
Хуульч бүсгүй Жулианыг батлан даалтад гаргахыг гуйсан байна.
Сэтгэгдэл ( 3 )
Bolj dee. Yamar ch baisan 2 saihan urtei boljee.
hoorhiidoo ene hyniig estoi muuhai ulsuudiin yneniig delgesnii toloo tamalj duusahgui ni ee amerik angli schwed geh muuhai ulsuud
Sain bn. Huuhduud n huurhun yum.