Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас их хэмжээний зээл авсан хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа УИХ-ын гишүүн Б.Батзориг бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн билээ.
Тэгвэл УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2020.04.15/ хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Батзоригийг бүрэн эрхээс нь чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Улмаар байнгын хорооны гишүүдийн олонх УИХ-ын гишүүн Б.Батзоригийг бүрэн эрхээс нь чөлөөлөхийг дэмжлээ. Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг маргааш /2020.04.16/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэх юм.
Сэтгэгдэл ( 6 )
Яагаад авч үлдэх гээд байна гэхээр нэгийг нь явуулаад үлдсэн 48 маань яасан тайван амгалан байх юм бэ. Нэг нөхрөөрөө туг тахиж явуулчихаад ичихгүй юу. Хэрэв энэ хүнийг явуулж байгаа бол ичиж үхээрэй. Энэ хүн шорондоо яваг, бид шударга ёс яриад хууль сууж байна гэж байгаа юм уу. 950 саяын нөхөд хамтдаа өргөдлөө өг эсвэл энэ хүнээ үлдээгээд сонгуулиар дүнгээ тавиулъя
О.Баасанхүү; ”Б.Батзоригийг чөлөөлбөл үлдсэн 48 ч өргөдлөө өг. Танай намынхан энэ хүнээр бүдүүлгээр хэлбэл бохир бариулсан. ЖДҮХС-н зээлийг УИХ-н 49 гишүүн тэр дундаа өөрсдийгөө шударга гэж ярьдаг нөхөд авсан.
Батзориг сайд хамгийн жудагтай нь. Хэн ч ингэж сайд, УИХ-ын гишүүнээ өгөхгүй. Хүний хийсэн лайг өөр дээрээ үүрлээ. Энийг л улс төр гэх байхдаа.
МАН-хан үлдсэн ЖДҮцчидээ яах гэж байна
\nХохь нь дээ?! Урваж шарваагүй бол саад болдоггүй юмаа гэхэд шоронд орохгүй л байсан байхдаа?!
\nХохь нь дээ?! Урваж шарваагүй бол саад болдоггүй юмаа гэхэд шоронд орохгүй л байсан байхдаа?!