УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 04 сарын 16

УИХ-ын өнөөдрийн /2020.04.16/ чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд энэ сарын 7-ны өдөр А.Сүхбат, Х.Болорчулуун нарын 20 гишүүний өргөн барьсан  “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ.

Хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун танилцуулав. Тэрбээр "Монгол Улсад хүнсний ногооны тариалалтыг нэмж, жилийн турш шинэ ногоогоор хангах ёстой. Гэтэл жилээс жилд хүнсний ногооны хувь хэмжээ буурч байна. Хуулийг баталснаар хүнсний ногоогоор дотооддоо 100 хувь хангана гэж үзэж байна" хэмээн тодотголоо. 

Харин байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Батнасан танилцуулахдаа "УИХ-ын Төсвийн байнгын хороо хэлэлцсэн. Төсөл санаачлагчид хүн амыг аюулгүй хүнсээр хангах, үйлдвэр эрхлэгчдийг төрөөс дэмжих зорилгоор зарим хүнсний ногооны импортын албан татварын хувь хэмжээг 30 хувь болгон нэмэх, гаалийн албан татварын хэмжээг тэг болгох төслийг боловсруулсан байна" хэмээн онцоллоо.   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top