“Сонгдо”-д байсан хоёр иргэнээс давтан шинжилгээгээр халдвар илрээгүй  

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 16

Эрүүл мэндийн яамнаас коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар өнөөдрийн /2020.04.16/ ээлжит мэдээллээ өглөө.


Халдварын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү “Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. 2020 оны дөрөвдүгээр сарын 15-нд ХӨСҮТ болон Монгол Улсад халдвар бүртгэгдээгүй. ХӨСҮТ-д 84 хүний шинжилгээ хийсэн. Сэлэнгэд хяналтаар ажилласан эмч, мэргэжилтэн 44 хүнээс шинжилгээ хийсэн.  

Харин ОХУ-аас ирж “Амар” зочид буудалд тусгаарлагдсан 11 хүнээс шинжилгээ авахад нэг хүнээс коронавирус илэрлээ. Нийт батлагдсан халдварын тоо 31 боллоо. Үүнээс таван хүн эмчлэгдэж гарсан. Үлдсэн 26 хүн нь ХӨСҮТ-д эмчлэгдэж байна. "Сонгдо" эмнэлгийн хоёр сэжигтэнд эсрэг биетийг шинжлэх шинжилгээ хийлээ. Эсрэг биет илрээгүй. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр коронавирусээр өвдөөгүй байна” гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top