Б.Пүрэвдорж: Дизель түлшний үнийг 600 төгрөгөөр буулгах боломжтой

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 04 сарын 17

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнөөдөр /2020.04.17/ Төрийн ордонд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Өнөөдөр дэлхийн зах зээлд нефтийн ханш хангалттай хэмжээнд буурсан. Ойролцоогоор 300-400 төгрөгөөр буурсан. Зарим газар хангалттай буурахгүй байна. Тиймээс үнийн бууралтыг хангалтгүй байна гэж үзэж байгаа юм. Дизель түлшний үнийг 600 төгрөгөөр бууруулах боломжтой гэж бодож байна. Хоёрдугаарт, 2018 онд хуурамч дизель түлшний талаар асуудлыг хөндөж ярьж байсан. Үүнээс хойш бинзенд хольдог бүтээгдэхүүн 70 хувиар буурсан. Гэхдээ мөн л хангалттай гэж бодохгүй байна" хэмээн онцоллоо. 

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ!
 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.21.117.2) 2020 оны 04 сарын 17

chini NOAT 5 bolgodog harin ulsaa dampuuruulah populizm bailaa

0  |  0
Top