ЧУУЛГАН: Б.Батзориг гишүүнийг бүрэн эрхээс нь чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 04 сарын 17

УИХ-ын өнөөдрийн /2020.04.17/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар дөнгөж сая Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржийг гишүүдийн олонхийн саналаар үүрэгт ажлаас нь чөлөөллөө.

Харин үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Б.Батзоригийг бүрэн эрхээс нь чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Би Б.Батзориг гишүүний тухай юм ярихгүй. Энэ хүн бол муу хүн биш. МАН-ынхан нэг нэг хүнээр туг тахихаа болих хэрэгтэй байна. Ард түмний чих хаалттай байна. Ард түмэнд үнэнийг мэдэх боломж алга. Ухамсраараа өргөдлөө өгцгөөхгүй юм уу. Хэн нь ямар хэрэгт холбогдсон гэдгээс шалтгаалж бүгдээрээ өргөдлөө өгье. Шударга ёс УИХ-аас эхлэх хэрэгтэй байна. Нэг үхрийн эвэр доргиход 1000 үхрийн эвэр доргино. Тэгэхээр 49 ЖДҮ-чин минь өргөдлөө өг, сонгуульдаа шударгаар оролцох хэрэгтэй байна" хэмээн байр сууриа илэрхийллээ. 

Санал хураалтыг нууцаар явуулах бөгөөд УИХ-ын гишүүн Б.Батзоригийг бүрэн эрхээс нь чөлөөлөх эсэх асуудлын нууц санал хураалтын дүнг үдээс хойш 15:00 цагт чуулганы нэгдсэн хуралдаанаар танилцуулахаар боллоо.  

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
b(103.14.38.10) 2020 оны 04 сарын 17

neg uhriin evriig delsehed myangan uhriin ever dorgino gej heldeg yum aa,Baasankhuu ta mongoloor zuv yariarai

0  |  0
Top