БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол дөрөвдүгээр сарын 24-ний 00.00 цагийн байдлаар зургаар нэмэгдэж, нийт 10708-д хүрэв.
Шинээр илэрсэн зургаан тохиолдлын хоёр нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн байна.
Нийт 8501 (+90) иргэн эдгэрсэн бол 240 (+0) иргэн нас барсан.
Одоогийн байдлаар 589520 (+5549) иргэнийг шинжилгээнд хамруулснаас 569212 (+6082) иргэний хариу сөрөг гарч, 9600 (-539) иргэний хариу хүлээгдэж байна.
Тусгаарлалтад 1967 (-84) иргэн байна.
Эх сурвалж: Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам
Сэтгэгдэл ( 0 )