ЧУУЛГАН: Төрийн аудитын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 04 сарын 24

УИХ-ын өнөөдрийн /2020.04.24/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд Төрийн аудитын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.БАТТӨМӨР "Энэ хуулийг хэлэлцэж байгаа нь зөв. Онцгой ач холбогдолтой. Бид хэтийн төлөвлөлт, хэрэгжилт ямар байгаад аудит хийдэг зүйл өнгөрсөн хугацаанд байсангүй. Төрийн аудитын байгууллага өөрөө хийхгүй ч гэсэн мэргэжлийн хүмүүсийг татан оруулж, Хөгжлийн бодлого хөтөлбөрт аудит хийх ажлыг юу гэж бодож байна вэ. Аудитын байгууллага бол өнгөрсөн оны гүйцэтгэлээр төсөвт их хувь нэмэр оруулсан гэдэг. Бодитоор хэдийг оруулсан юм бэ. Аудитын байгууллага бол мэдээлэл технологийн хөгжлийн ашиглах, цахимаар хийх боломж байна уу, хэрхэн төлөвлөж байна" хэмээн асуулаа.

Хариуд нь  УИХ-ын гишүүн Г.ТЭМҮҮЛЭН "Төрийн аудитын тухай хуулийг Үндсэн хуульд заасан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд оруулж ирж байна. Төрийн аудитыг санхүү, гүйцэтгэл гэж бий. Хөгжлийн бодлого, төлөвлөлт гэдэг бол Засгийн газартай шууд холбоотой. Үүнд хяналт шалгалт хийж зөвлөмж, шүүмж өгч болно гэж бодож байна. Цахим, мэдээлэл технологийн асуудалд тантай санал нэг байна. Цахим мэдээлэл ашиглах талаар тодорхой заалт оруулж, тусгаж өгсөн" хэмээн ярилаа. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top