УИХ-ын өнөөдрийн /2020:04:24/ үдээс хойшх чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад хандан “Ноолууран эдлэлийн үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг сонслоо. Энэ үеэр гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн билээ.
УИХ-ын гишүүн Ж.МӨНХБАТ: Ноолуурын асуудал тоглоом биш. Хэзээ энэ ноолуур чинь 100 мянган төгрөг болох вэ, Тэр мөнгөөрөө авч чадах юм уу, үгүй юу гэдэг зүйлийг малчид ярьж байна. Үүнд хариулт өгч чадахгүй байна. Та зүүн аймгаас ноолуураа 100 мянган төгрөгөөр зарчихдаг юм байна. Тэгвэл Архангай аймгийн малчид ноолуураа 100 мянган төгрөгөөр зарж чадах уу. Тэр мөнгөөр нь зарж чадахгүй бол яах вэ, та хариуцлага хүлээх үү.
ХХААХҮ-ийн сайд Ч.УЛААН: Ноолуур зүүн аймгуудаас эхлээд гардаг. Чанар нь зүүн талдаа өндөр байдаг. Зүүн гурван аймагт манай ноолуурын 10 хувь л байдаг. Одоогийн байдлаар 100 мянгадаа хүрчихсэн явж байгаа. Архангайн ноолуур 100 мянга хүрэхгүй шүү дээ. Та мэдэж байгаа. Хэзээ Архангайн ноолуур 100 мянга хүрч байсан юм. Чанараараа ялгаатай. Гэхдээ 40 мянгаар зарж болохгүй. Архангайн ноолуурын доод үнийг 85 мянган төгрөгөөр тогтоосон байгаа. 100 мянгыг баруун, зүүнээ дундажлаад нийт ноолуурандаа хуваагаад дундажлаад тогтоосон үнэ. Архангайг ноолуур нодлин 65 мянга байсан шүү дээ. Энэ жил 85 мянгаас битгий буулгаарай гэж байгаа. Бүх ноолуур 100 мянга хүргэх юм шиг мушгиж болохгүй.
Сэтгэгдэл ( 6 )
Улаан сайд ингэж Хүрэлсүхийн ЗГ-ын ажлыг хорлох байсан юм уу... Түүнийг МАХН-аас авахгүй л байЖ ДЭЭ...
За манайхаан ямааны ноолуурын ширхэг гэдэг юмуу бүдүүн нь ч гэдэг юмуу тэр нь амьдарч байгаа газар өнгөнөөсөө шалтгаалаад өөр өөр байдаг гээд яриад бичээд л байдаг ш дээ битгий ингэж харанхуй бүдүүлэг юм шиг бай. Наад Мөнхбат чинь бид нарыг тийм харагдуулах гээд байна. Нөгөө Элбэгээ Монголд зайрмаг байхгүй байсан гэдэг шиг...
Гүй тэгээд бүгдийг нь 100. 000-р авна гэж чи эхэлж юугаа хуцсан юм бэ. Иргэд тэгэж л ойлгосон шүү дээ. Би Архангайд гарахгүй юм чинь, хамаагүй гэж бодсондоо ингэж солиорч байна уу? Төрийн ажлаар ингэж сонгуулийн шоу хийх эрх мэдэл сайд хүнд бий юү? Гадны соёлтой улсад ийм хариуцлагагүй юм хийж иргэдээрээ даажигнаж байгаа түшээг эрх баригч нам нь шууд донгодож шахаад өөрөөр нь хүсэлтийг нь гаргуулж огцруулдаг юм. Гэтэл манайд өөр. Дээрэмчин хулгайчдын нам эрх мэдлээ тунхаглаж улайдаггүй Улаан мэтийн хулгайч гишүүд нь ингэж ард иргэдийг тохуурхаж байдаг.
Ulaan metiin uls ornoo hugjyylehiig bodohgyi unuu margaashiin suudlaa har tolgoigoo bodson amitdad onogdoh shiitgel gej baina uu.hyrelsyheer
Ene boboo tetgevert gardguim bhda Namaig huuhed bhd l bsn ovoo bled bj l bm
Ганцхан Улааны тойрог Сүхбаатарт л 100 мянгаар ноолуур авах нь баараггүй. Үүнийг тойргоо услах гэдгийм кк.