ЗАСГИЙН ГАЗАР: Сургалтын төвүүдийн үйл ажиллагааг нээх эсэхийг шийднэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 04 сарын 28

Улсын Онцгой комиссын өнөөдрийн /2020.04.28/ хуралдаанаар цар тахлын үеийн хорио, цээрийн дэглэм болон цаг үеийн асуудалтай холбоотой хэд, хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөөд байна. Хуралдааны эхэнд ирэх баасан /2020.05.01/ гарагт дуусгавар болох гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг ирэх зургадугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгах шийдвэрийг гаргалаа.

Тэгвэл үргэлжлүүлэн мэргэжлийн болон бусад танхимын сургалтын үйл ажиллагааг үе шаттайгаар нээх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Өөрөөр хэлбэл, хуралдаанаар сургалтын төвүүдийн үйл ажиллаагаг ирэх баасан гарагт буюу тавдугаар сарын 1-ний өдөр нээх эсэхийг шийднэ. Гэхдээ Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, баталгаажуулах юм.

Тодруулбал, Засгийн газрын хуралдаанаар сургалтын төвүүдийг нээх эсэх асуудалд судалгаа, тооцоо болон дүрэм, журмыг нь судлах үүрэг хүлээх юм. Түүнчлэн хэдэн хүнтэй байх, хэрхэн үе шаттай төвүүдийн үйл ажиллагааг нээх зэрэг эрсдэлийг тооцоолж байж шийдвэрийг баталгаажуулах аж. Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш /2020.04.29/ Төрийн ордонд 08:00 цагт эхэлнэ. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.181.90) 2020 оны 04 сарын 28

Эрх хасагдсан жолооч нарын эрхтйг ямар нэг сургалт энэ тэр гэхгүй шууд автоматаар сэргээчихэж яагаад болдоггүй юм бэ. Арга хэмжэн авахуулаад эдлээд дуусчихсан байхад хэдэн сар хэтрээд явж баына. Арга хэмжэн авагдсан л бол тэр хүний эох хамаагүй юм уу. 2-р сард хугацаа дууссан одоо хүртэл сэргээж чадахгүй байна. УОК иргэдээ бодож асуудлыг шуурхай шийдэж бай л даа. Энхтүвшин гуай арай хүнд сурталтай хөшүүн, байна шүү. Чадахгүй бол арай сэтгэлтэй өөр хүнд өгөөд зайгаа тавиач.

0  |  0

Батэрдэнэ,Ж(192.82.75.8) 2020 оны 04 сарын 29

Сургалтын үйл ажиллагаа явуулдаг түрээсийн байрнуудад хамгийн багадаа 10-20 өрөө байна гэхэд л 200 гаруй хүний бөөгнөрөл үүсгэнэ.Сургалт нэрийн доор 3-4 цаг тасралтгүй нэг орчинд хичээллэнэ. Танхимын сургалт бол зайлшгүй нээх чухал асуудал биш. Жолооны сургалтууд ихэвчлэн сургуулиудад явагддаг. Нэг кабинд 5-6 чихээд 4-5 цаг болно. Ер нь сургалтанд 200-500 төгрөг төлөөд сургалтанд суугаад халдварт өвчин авна эмчлүүлэх гээд 3-5 сая төгрөг төлөөд 2 сар эмнэлэгт хэвтэнэ залуусаа тэвчих хэрэгтэй

0  |  1
Top